Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

2019-04-29 16:58:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018-2019 оны хичээлийн жилийн МУ дахь сайн дурын багш нарын хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн 2019 оны 4-р сарын 28-нд Улаанбаатар хотын ИЗОУИС-д боллоо. Тус арга хэмжээний гол зохион байгуулагчаар БНХАУ-ын Күнзийн төв институт, гүйцэтгэгчээр МУ дахь хятад хэлний сайн дурын багш нарын холбоо ажиллажээ.

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

МУ-ын БСШУСЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Гарьд, МУИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Жү Жюньли, МУБИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Бао Айдүн, Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн дэд нарийн бичгийн дарга Фэн Дэхун, Му дахь хятад хэлний сайн дурын багш нарын ахлах багш Юй Жяхуань, "Хятад-Монголын найрамдал" сургуулийн захирал Жян Шяньмэй, “Пүтунхуа” дунд сургуулийн Хятадын талын захирал Ү Чүньян, ИЗОУИС-ийн захирал Н.Ундрал, МУ-д албаны томилгоогоор ажиллаж буй хятад хэлний мэргэжилтэн багш нар, холбогдох сургуулиудын төлөөлөл болон сурагчид тус арга хэмжээнд оролцлоо.

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

МУ дахь хятад хэлний сайн дурын багш нарын холбооны ахлах багш Юй Жяхуаний танилцуулснаар, 2019 онд Күнзийн Төв Институтээс МУ-д нийт дурын нийт 160 багш илгээсэн бөгөөд тэд тус тусын эрдэм мэдлэг, ур чадвараа гарган шаргуу ажиллаж, МУ-д хятад хэлийг нэвтрүүлэн дэлгэрүүлэх үйлст гарамгай хувь нэмэр оруулсан байна.

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

Хятад хэлний заах арга зүйн энэ шалгаруулалтыг хятад хэлний сургалт явуулдаг сургуулийн баг, хятад хэлний өндөр зэрэглэлийн баг болон анхан шатны баг зэрэг гурван шатлалаар зохион байгуулжээ. МУШУТИС, "Хятад-Монголын найрамдал" сургууль, "Үй Цай" дунд сургууль, "Пүтунхуа" дунд сургууль, “Шэн Лижэ” дунд сургууль зэрэг МУ-ын 20 гаруй сургуулийн 300 гаруй сурагч оролцож, баялаг агуулга хэлбэр бүхий хятад хэлний тоглолт үзүүлбэрүүд сонирхууллаа. БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан Г.Содончимэг, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн ажилтан Жөү Лиган, МУ-ын 23-р дунд сургуулийн багш Жян Жимэй, МУИС-ийн Күнзийн инстиутийн багш Юй Фан, Юе Юань, МУБИС-ийн Күнзийн институтийн багш Зүн Шяньхун, Ми Тинтин, МУЭЗСИС-ийн багш Ши Шяофэн нарыг зохион байгуулагч тал тэмцээний шүүгчээр урьж ажиллуулжээ.

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

Тэмцээнд оролцогсод жүжиг, бүжиг, дуу, уран уншлага, үшүгийн үзүүлбэр тоглолт зэрэг хэлбэрээр авьяас чадвараа сорин өрсөлдөж, үзэгч олныг баясгалаа. Гурван багийн тэмцээний дүн тодорсны дараа, зохион байгуулагчийн зүгээс шагналт байранд шалгарсан оролцогч, удирдагч багш нарт 1, 2, 3-р зэрэг өөр өөр зэрэглэлийн шагнал, үнэмлэх гардуулсан байна.

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

Хятад хэлний заах арга зүйг шалгаруулах тэмцээн болов

МУ дахь хятад хэл сонирхон суралцагсдын хятад хэлний түвшинг бүрэн харуулах, МУ дахь хятад хэлний сайн дурын багш нарын сургалтын үр дүнг хянан шалгах энэ тэмцээнийг зохион байгуулах замаар, хятад хэлний сайн дурын багш нарын хятад хэл заах арга зүйн чадамж, урам өгөх зорилт тавин ажиллаж байгаагаа зохион байгуулагч тал илрхийллээ. Энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулснаар, МУ дахь хятад хэлний сайн дурын багш нарт туршлагаа солилцож, харилцан суралцах таатай боломж бүрдүүлж өгсөн юм. Энэ нь тэдний ажилд шинэ эрч хүч нэмэх төдийгүй, Хятад, Монголын соёлын солилцоо, хамтын ажиллагааны найрамдлын гүүр болж, сайн дурын багш нарын хамтын хүчин чармайлтаар хятад хэлний сургалтын ажил улам их амжилтад хүрч, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно.

/Сэтгүүлч О.Дарамбазар, Б.Сэвжид нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ