“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ боллоо

2019-05-01 16:54:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ боллоо

ИЗОУИС-ийн “Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ 2019 оны 4-р сарын 30-нд Улаанбаатар хот дахь Их Засаг Чингис СООСЭ Олон Улсын Харилцааны Сургуульд боллоо. Тус арга хэмжээг Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, ИЗОУИС хамтран зохион байгуулж, ИЗОУИС-ийн захирал, цогцолбор сургуулийн захирал, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн ажилтан, МУИС-ийн Күнзийн институтийн хятад хэлний багш, МУБИС-ийн Күнзийн институтийн хятад хэлний багш, МУ дахь Хятад хэлний сайн дурын багш нарын холбооны төлөөлөл зэрэг зочид болон МУИЗОУИС-ийн оюутан залуус оролцжээ.

“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ боллоо

“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээг ИЗОУИС-ийн захирал Н.Ундрал нээн үг хэлж, өдөрлөгт хүрэлцэн ирж оролцож буй зочид төлөөлөгч, оюутан залууст талархал илэрхийлэн, Чингис СООСЭ Олон Улсын Харилцааны Сургууль үүсгэн байгуулагдсан цагаасаа хятад хэлний соёлын баяр зохион байгуулсаар ирсэн юм. Энэ баяр оюутан залуус Хятад улсын хэл соёл, түүх уламжлалыг сурч мэдэж байгаагаа дуу, бүжиг зэрэг олон хэлбэрээр олон нийтэд хүргэдэг, танилцуулдгаараа онцлогтой гэдгийг тэмдэглэлээ.

“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ боллоо

Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн ажилтан Хурц: “Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” ИЗОУИС-д зохион байгуулагдаж байгаад байгууллагынхаа өмнөөс халуун баяр хүргэж, энэхүү арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Манай төвийн зүгээс Чингис СООСЭ Олон Улсын Харилцааны Сургуультай олон арга хэмжээнд хамтран ажилладаг, цаашид ч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ боллоо

“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ боллоо

“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ боллоо

Энэхүү өдөрлөгөөр Хятад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй, Хятад орны тухай таньж мэдэн суралцдаг оюутан залуус дуу, бүжиг, уран уншлага, үшүгийн үзүүлбэр зэрэг тоглолтыг үзэгчдэд таниулан сурталчиллаа.

“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ боллоо

“Хятад хэлний соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ боллоо

Өдөрлөгийн төгсгөлд үзүүлбэр тоглолтоос эхний 3 байрыг тодруулан, шагнал, үнэмлэх олгосон байна. Мөн Чингис СООСЭ Олон Улсын Харилцааны Сургуулиас оюутан залуусынхаа дунд явуулсан эсээ бичлэгийн болон видео бичлэгийн уралдаанд шалгарсан шилдгүүдээ шагнал, батламж гардуулсан юм.

/Сэтгүүлч О.Дарамбазар, Г.Мөнхтунгалаг нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ