39-р хичээл Банканд мөнгө хадгалах/ авах

2017-11-22 16:47:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

第39课  存/取钱

H:Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр Мөнхөө, Номиннарс нар та бүхэнтэй мэндчилж байна.

M:Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчдоо.

H: Эхлээд бид өмнөх хичээлээр сурсан үг өгүүлбэрээ эргэн санаж, дараа нь өнөөдрийн хичээлийн агуулгатай танилцья. Бид өнөөдөр банкны кассанд мөнгө хадгалах болон гаргаж авах тухай хэл хэллэгүүдээс сурах болно.

M: Энэ надад их хэрэгтэй үгнүүд.

H: Мөнхөө, та санаж байна уу? Би гэр нүүлгэх машин захиалъя гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?

M: 我要订一辆搬家的车。

H: Та хэзээ машин хэрэглэх юм бэ?

M: 您哪天用车?гэж хэлдэг билүү?

H: Тийм ээ. Та зөв хэллээ. 您哪天用车? 

H: 您能派几个人来?

M: Та хэдэн хүн ирүүлж чадах вэ?

H: 您住几层?

M: Та хэддүгээр давхарт амьдардаг вэ?

H: 把贵重物品收好。

M: Үнэ цэнэтэй юмаа сайн хураагаарай.

H: 我把所有物品都放在纸箱子里。

M: Би бүх юмаа цаасан хайрцганд савалчихсан.

 

H:Эрхэм найз нараа. Залгаад бид дээр удаагийн хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалын үг өгүүлбэрүүдийг бүхэл бүтнээр нь сонсоцгооё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一  Ярианы дасгал нэг

A: 我要订一辆搬家的车. Би гэрээ нүүлгэх машин захиалья.

B: 您哪天用车?Та хэзээ машин хэрэглэх вэ?

A: 这个星期六上午. Энэ хагас сайны үдээс өмнө.

 

对话二  Ярианы дасгал хоёр

A: 您的东西多吗?Таны юм чинь их үү?

B: 不少. 您能派几个人来?Багагүй. Та хэдэн хүн ирүүлж чадах вэ?

A: 四个人吧. Дөрвөн хүн байх.

 

对话三 Ярианы дасгал гурав

B: 请问, 您住几层? Танайх хэдэн давхарт амьдардаг вэ? 

A: 我住6层. Би зургаан давхарт амьдардаг.

B: 有电梯吗?Лифттэй юү?

A: 有电梯。Лифттэй.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

B: 请把贵重物品收好. Үнэ цэнэтэй зүйлсээ сайн хураагаарай.

A: 我把所有物品都放在纸箱子里. Би бүх юмаа цаасан хайрцганд савалчихсан.

 

M: Эрхэм найз нараа. Одоо бид өнөөдрийн хичээлийн чухал өгүүлбэрүүдээ сурцгаая.

 

今日关键 Чухал өгүүлбэрүүд

(qǐng)(nín)(xiān)()(hào),(zài)()()(biān)(děng)(hòu). Та урьдаар дугаар аваад тийшээ очоод хүлээгээрэй.

(qǐng)(wèn)()(yào)(děng)(duō)(cháng)(shí)(jiān)?Хир удаан хүлээх юм бэ?

()(xiǎng)()(diǎn)(qián). Би жаахан мөнгө гаргаж авах гэсэн юм.

(nín)()(duō)(shǎo)(qián)?Та хэдий хир мөнгө гаргаж авах юм бэ?

(qǐng)(nín)(shū)()()(). Та нууц дугаараа оруулаач.

 

M:Номио. Хятадад мөнгө төлөх арга нь манай улсынхтай арай ондоо юм. Хэдэн долоон хоногийн өмнө, би утасны мөнгөө төлөөгүй болохоор миний утас холбогдох боломжгүй болсон. Гэвч би ерөөс мэдэгдэх хуудас аваагүй.

H: Тийм ээ. Хятадад бид тогтсон хугацаанд банканд очиж төлбөр хийдэг. Сарын сүүлчээр очиж төлбөрөө тушаадаг. Гэвч бид ямар нэгэн мэдэгдэх хуудас авдаггүй л дээ.

M: Надад үүний талаар эртхэн хэлж өгсөн бол сайн байжээ. 

H: Тиймээ. Ердийн байдалд таныг банканд очихоор тэд танд ингэж хэлж өгөх болно: 请您先拿号,再去那边等候.

M: 请您先拿号,再去那边等候。

H: 请,хүссэн утгайтай үг, үйл үгийн өмнө орж тухайн утга санааг илтгэдэг.

M: 请。

H: “您” гэдэг бол “你” гэдгийн хүндэтгэсэн хэлбэр. “Та” гэсэн үг.

M: 您。

H: 先,урьдаар.

M: 先。

H: 拿,авах.

M: 拿。

H: 号,дугаар.

M: 号。

H: 再,дахиад, дараа нь.

M: 再。

H: 去那边,тэнд очих.

M: 去那边。

H: 等候,дугаарлах.

M: 等候。

H: 请您先拿号,再去那边等候。

M: Та урьдаар дугаар аваад тэнд очиж хүлээгээрэй.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

对话一 Ярианы дасгал нэг

A: 请您先拿号,再去那边等候. Та урьдаар дугаар аваад тэнд очиж хүлээгээрэй.

B: 好的. 谢谢. За. Баярлалаа.

 

M: Номио, ер нь би банканд очиход их олон хүн байгаа харагддаг.

H: Тийм ээ, банк чинь байнга ажил ихтэй байдаг.

M: Тийм болохоор, би тэндхийн хүнээс хир их удаан хүлээх хэрэгтэйг мэдэж авах нь зөв юм. Хятадаар үүнийг яаж хэлэх вэ?

H: Та ингэж хэлж болно: 请问,需要等多长时间?

M: 请问,需要等多长时间?

H: 请问,танаас асууя.

M: 请问。

H: 需要,шаардагдах, хэрэглэх.

M: 需要。

H: 等,гуравдугаар хөг,хүлээх.

M: 等。

H: 多长时间,хир удаан хугацаа. Үүнийг бид өмнө нь сурч өнгөрсөн.

M: 多长时间。

H: 请问,需要等多长时间?

M: Би мэдэж авлаа. Номио.“Хир удаан хүлээх юм бэ?” гэж хятадууд ердөө хэлдэг юм уу?

H: Үгүй, үргэлж ингэж хэлэх биш. Гэвч та ямар нэг нөхцөл байдалд оочерлох үед энэ нь бас л хэрэгтэй үг юм.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 请问,需要等多长时间?Хир удаан хүлээх хэрэгтэй юм бэ?

B: 大概半个小时. Бараг хагас цаг болно байх.

 

M: За. Би мэдэж авлаа. Номио. Би банканд очиж касснаасаа мөнгө гаргаж авах хэрэгтэй байна. Үүнийг юу гэж хэлэх юм бэ?

H: Та ингэж хэлж болно: 我想取点钱. Би жаахан мөнгө гаргаж авмаар байна.

M: 我想取点钱。

H: 我, би.

M: 我。

H: 想,гуравдугаар хөг, бодох.

M: 想。

H: 取, гуравдугаар хөг, гаргаж авах.

M: 取。

H: 点 гэдэг энд “бага зэрэг” гэсэн утгатай. 

M: 点。

H: 钱, мөнгө.

M: 钱。

H: 我想取点钱。 

M: Би жаахан мөнгө гаргаж авмаар байна.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 您好. Сайн байна уу?

B: 你好. Сайн. Сайн байна уу?

A: 您办理什么业务?Танд ямар үйлчилгээ хэрэгтэй вэ?

B: 我想取点钱。Би жаахан мөнгө гаргаж авмаар байна.

 

H:Тэд ердөө ингэж асуудаг: Та хичнээн мөнгө гаргаж авах вэ? 您取多少钱? 

M: 您取多少钱?

H: 您,та.

M: 您。

H: 取,гаргаж авах.

M: 取。

H: 多少, хичнээн.

M: 多少。

H: 钱,мөнгө.

M: 钱。

H: 您取多少钱?

M: Та хир хэдий мөнгө гаргаж авах юм бэ?

H:Үүнийг дөхөмчлөөд “取多少?” гэж ч асуудаг. Үүний хариуд тоог нь шууд хэлсэн ч, аль эсвэл тоо хэмжээний ард нь “钱” гэдэг үгийг нэмээд хариулсан ч болно. Та арван мянган юань гаргаж авах гэвэл, шууд “一万元” гэж хэлээрэй.

M: За. Мэдлээ. Энэ чинь их амархан байна. Илтгэх арга нь ч Монгол хэлтэй их төстөй юм шиг байна.

 

对话四 Ярины дасгал дөрөв

A: 您取多少钱?Та хичнээн мөнгө гаргаж авах вэ?

B: 一万元. Арван мянган юань.

 

H: “万” гэдэг нь хятад хэлний тооны нэгж , арван мянгыг хэлж байна. Урьдаар тооны нэрийг, дараа нь тооны нэгжийг залгаж хэлдэг. Жишээлбэл, 一万三千五百七十.

M: Номио. Хятад тоог уншихад жаахан хэцүү юм шиг санагдаж байна. 一万三千五百七十.

H: Яриад байвал дасчихна. Мөнхөө. Бид одоо банканд очиж касснаас мөнгө гаргаж авахтай холбоотой хэл хэллэгүүдээ үргэлжлүүлэн ярьж суръя. Банкны ажилтан нууц дугаараа оруул гэж танд хэлэх болно. Тухайлбал: 请您输入密码.

M: 请您输入密码。

H: 请,тухайн үйл үгийн ард орж хичээнгүйлсэн утга илтгэнэ.

M: 请。

H: 您,та.

M: 您。

H: 输入,оруулах.

M: 输入。

H: 密码,нууц дугаар.

H: “密码” 。

H: 请您输入密码。

M: Та нууц дугаараа оруулаарай.

 

对话五 Ярианы дасгал тав

A: 请您输入密码. Та нууц дугаараа оруулаарай.

B: 好的. За.

 

H: За, одоо бид саяны сурсан өгүүлбэрүүдийг нэг удаа давтья. 请您先拿号,再去那边等候。

M: Та дугаар аваад тэнд очиж хүлээгээрэй.

H: 拿号,дугаар авах.

M: 拿号。

H: 等候,хүлээх.

M: 等候。

H: 请问,需要等多长时间?

M: Хир удаан хүлээх вэ?

H: 多长时间, хир удаан.

M: 多长时间。

H: 我想取点钱。

M: Би жаахан мөнгө гаргаж авмаар байна.

H: 取点钱,бага мөнгө гаргаж авах.

M: 取点钱。

H: 您取多少钱?

M: Та хичнээн мөнгө гаргаж авах вэ?

H: Та нууц дугаараа оруулаарай.

M: 请您输入密码。

H: 输入密码。

M: Нууц дугаар оруулах.

H:Одоо бид өнөөдрийн сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа бүхэл бүтнээр нь сонсоцгооё.

 

完整对话  Нэгтгэсэн ярианы дасгал

对话一 Ярианы дасгал нэг

A: 请您先拿号,再去那边等候. Та урьдаар дугаар аваад тэнд очиж хүлээгээрэй.

B: 好的. 谢谢. За. Баярлалаа.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A: 请问,需要等多长时间?Хир удаан хүлээх хэрэгтэй юм бэ?

B: 大概半个小时. Бараг хагас цаг болох байх.

 

对话三 Ярианы дасгал гурав

A: 您好. Сайн байна уу?

B: 你好. Сайн, сайн байна уу?

A: 您办理什么业务?Танд ямар үйлчилгээ хэрэгтэй вэ?

B: 我想取点钱. Би жаахан мөнгө гаргаж авмаар байна.

 

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 您取多少钱? Та хичнээн мөнгө гаргаж авах вэ?

B: 一万元. Арван мянган юань.

 

对话五 Ярианы дасгал тав

A: 请您输入密码. Та нууц дугаараа оруулаарай.

B: 好的. За.

 

М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

Хятадын соёлын тухай

 

Урт хугацааны турш, хятадууд арвилан хэмнэхийг дээдлэж, бүрэлгэн сүйтгэхийг бүтэлгүй хүний хийдэг ажил гэж үзсээр ирсэн юм. Идэх өмсөх зэрэг үйл бүхэнд л арвилан хэмнэж, жаахан мөнгөтөй л бол  түүнийгээ банканд аваачиж хадгалчихсан л байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар Хятад улс хэрэглээний эрин үед алхан орсноор, хүмүүсийн хэрэглээний үзэл бодолд ч ихээхэн өөрчлөлт гарч байна. Амралтын өдөр болоход, хотуудын том том дэлгүүрүүд бүгд борлуулалтын урамшуулалтын арга хэмжээ зохион явуулж, олон хүмүүсийн сонирхлыг татан хөл хөгжөөн болдог. Моодны хувцас худалдан авах, гэр ахуйн цахилгаан хэрэгслээ шинэтгэн солих, машин унаа худалдан авах, байр өрөө худалдан авах, гадаадад гарч аялж жуулчлах, тэрчлэн сарын цалингаа сард нь хэрэглэж дуусгах нь ч бий. Гэвч хэмжээнээсээ хэтрүүлэн урьдчилан зарцуулахыг зонхилох хүмүүс таалдаггүй байна.

M: Эрхэм найз нараа, одоо уламжлал ёсоор танд нэг асуулт үлдээе. “Би жаахан мөнгө гаргаж авмаар байна.” гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ?

H: Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!

 

 

 

Их уншсан

холбоотой мэдээ