60-р хичээл Кино театрт

2018-01-04 10:03:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

第60课      在电影院

H: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэлний хичээл”-ийн цаг боллоо. Номиннарс та нартай мэндчилж байна. 

M: Сайн байцгаана уу? Эрхэм найз нараа. Монгол Улсын мэргэжилтэн Мөнхөө та бүхэнтэй мэндчилж байна.

H:Өмнөх хичээлээр бид диско баранд суухтай холбоотой үг өгүүлбэрүүдээс хятадаар ярьж сурсан. Одоо өмнө нь сурсан гол гол үгнүүдээ давтъя. Нэгдүгээр өгүүлбэр: 能跳支舞吗?

M: Бүжиглэж болох уу?

H: 我请你喝一杯,好吗?

M:Би тантай нэг хундага дарс ууж болох уу?

H: 有空儿一起吃饭吧?

M: Завтай бол хамтдаа хоолонд орох уу?

H: 你真漂亮!

M: Чи үнэхээр гоё байна.

 

H: Эрхэм найз нараа. Бид өмнөх хичээлээр сурсан гол үг өгүүлбэрүүдээ давтлаа. Залгаад өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа сонсоцгооё.

 

完整对话 Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一  Ярианы дасгал нэг

A:你好,能跳支舞吗? Сайн байна уу? Хамт бүжиглэх үү?

B: 好. За тэгье.

A:小姐, 您好. 能跳个舞吗?Та сайн байна уу? Хамт бүжиглэж болох уу?

B: 不好意思,我有些不太舒服. Уучлаарай, миний бие эвгүй байна.

 

对话二  Ярианы дасгал хоёр

A: 我请你喝一杯, 好吗? Би тантай дарс ууж болох уу?

B: 好啊.  Болно.

A: 想喝点什么?Юу уух вэ?

B: 一杯橙汁. 谢谢. Нэг аяга жүүс авъя. Баярлалаа.

 

对话三  Ярианы дасгал гурав

A: 有空儿一起吃饭吧?Завтай бол хамт хоолонд орж болох уу?

B: 好. 什么时候呢?  За тэгье. Хэзээ хоолонд орох вэ?

A: 明天晚上可以吗? Маргааш орой болох уу?

B: 可以, 没问题. За тэгье.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A: 你真漂亮! Чи үнэхээр гоё байна.

B: 谢谢! Баярлалаа.

 

M: Сая бид өмнөх хичээлээр сурсан нэгтгэсэн ярианы дасгалаа давтлаа. Залгаад өнөөдрийн хичээлээр сурах чухал өгүүлбэрүүдээ сонсоцгооё.

 

今日关键 Чухал өгүүбэрүүд

()(zuì)()(huān)()()(diàn)(yǐng)?Та ямар киног илүү сонирхдог вэ?

()(de)(qíng)(jié)(hěn)(yǒu)(). Үлгэр нь их сонирхолтой.

(zhè)()(diàn)(yǐng)(de)(piào)(fáng)()(cuò). Энэ киноны орлого нэлээд сайн байна.

(qǐng)(wèn)(diàn)(yǐng)()(diǎn)(kāi)(yǎn)? Кино хэдийд эхлэх юм бэ?

 

M: Номио. Би кино их сонирхдог. Чи ер нь киног хэр сонирхдог юм бэ?

H: Адилхан. Би кино үзэх их дуртай.

M: Би хятадын кино од Жан Зи-ийг маш сонирхдог, тэр маш сайн жүжигчин юм даа.

H: Тиймээ. Түүнийг гадаадынхан их сонирхдог.

M: Эхлээд би “кино” гэсэн үгийг хятадаар юу гэж хэлэхийг суръя.

H: Энэ үгийг “电影” гэж хэлдэг юм.

M: “电影.” Энэ үгийг би сурлаа. Номио. Та өөрөө ямар киног сонирхдог юм бэ?

H: Адил бус цаг үеэр нь ялгадаг л даа. Мөнхөө яагаад үүнийг асууж байгаа юм бэ?

M: Зүгээр, зүгээр. Энэ асуултыг хятадаар юу гэж хэлэхийг ярьж сурах л гэсэн юм. 

H: Мэдлээ. Ингэж хэлж болно. 你最喜欢哪部电影?Чи ямар киног илүү сонирхдог вэ?

M: 你最喜欢哪部电影?

H: 你, чи.

M: 你。

H:最, хамгийн. Дөрөвдүгээр хөгөөр дуудагдана. Энэ үг нь хэмжээг заасан дайвар үг байж, олонх тохиолдолд тэмдэг нэрийн өмнө ордог. Бас хүссэн санааг илтгэсэн үйл үгний өмнө байнга ордог байна. Жишээлбэл: 我最喜欢看电影. Би кино үзэх маш сонирхолтой. 我最爱吃烤鸭. Би шарсан нугас идэх маш дуртай гэх мэт.

M: 最。

H: 最喜欢,хамгийн дуртай.

M: 最喜欢。

H: 哪部,аль , ямар.

M: 哪部。

H: 部гэдэг нь хэмжээг заасан үг. Нэг ширхэг кино гэсэн утгыг илтгэжээ.

M: 部。

H: 电影,кино.

M: 电影。

H: 你最喜欢哪部电影?

M: Чи ямар киног илүү сонирхдог вэ?  

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 你最喜欢哪部电影? Чи ямар киног илүү сонирхдог вэ?

B: 我最喜欢《不见不散》.  “Уулзахаас нааш буцахгүй” гэдэг кинонд би дуртай .

 

H: Мөнхөө. Та яагаад тэр киног тэгж их сонирхдог юм бэ? Хэлж болох уу?

M:Түүний үлгэрийн үйл явдал нь маш их сонирхолтой байдаг.

H: Үүнийг хятадаар:它的情节很有趣.  Киноны үйл явдал нь тун сонирхолтой гэж хэлж болох юм.

M: 它的情节很有趣。

H:它的,түүний.

M: 它的。

H:情节,үйл явдал,  хоёрдугаар хөгөөр тус тус уншина. 

M: 情节。

H:很,маш.

M: 很。

H:有趣,сонирхолтой.

M: 有趣。

H: 它的情节很有趣。

M: Түүний үйл явдал нь маш сонирхолтой байдаг.

 

对话二  Ярианы дасгал хоёр

A: 它的情节很有趣. Түүний үйл явдал нь маш сонирхолтой байдаг.

B: 我爱看轻松的娱乐片. Би хошин кино үзэх дуртай.

 

M: Энэ киноны тасалбарын орлого нь сайн байна.

H: Үүнийг хятадаар: “这部电影的票房不错.” гэж хэлдэг.

M: 这部电影的票房不错。

H: Борлуулалтын орлого гэснийг хятадаар “票房” гэж хэлдэг.

M: 票房。

H: 票, тасалбар.

M: 票。

H: 房,гэр , байшин.

M: 房。

H: 票房,тасалбарын орлого буюу борлуулалт, орлого.

M: Мөнхөө. “票房” гэдэг үгний утга нь киноны тасалбар зараад олсон орлогыг хэлж байна. Энэ нь мөн үзэгчдийн сонирхлыг хэр зэрэг татаж байгаа түвшинг тогтоох чухал үзүүлэлт нь болдог байна. 

H: 这部电影的 , энэ киноны.

M: 这部电影的。

H: 这部电影的票房.

M: Энэ киноны орлого.

H:不错, нэлээд сайн.

M:不错。

H: 这部电影的票房不错。

M: Энэ киноны орлого нь нэлээд сайн.

 

对话三 Ярианы дасгал гурав:

A:这部电影的票房如何?Энэ киноны орлого нь ямар вэ? 

B:这部电影的票房不错. Энэ киноны орлого нь нэлээд сайн.

 

M: Сүүлчийн нэг асуулт байна: Кино хэдэн цагт эхлэх вэ? гэж асуух гэвэл юу гэж хэлэх вэ?

H: Мөнхөө, та ингэж асууж болно. 请问电影几点开演?

M: 请问电影几点开演。

H:请问,асуух гэсэн юм.

M: 请问。

H:电影,кино.

M: 电影。

H:“几点”,хэдэн цагт.

M: 几点。

H:开演,дэлгэцэнд тавигдах.

M:开演。

H: 请问电影几点开演?

M: Кино хэдэн цагт эхлэх вэ?

 

对话四  Ярианы дасгал дөрөв

A:请问电影几点开演?Кино хэдэн цагт эхлэх вэ?

B:最早的一场是下午4点. Эхнийх нь үдээс хойш 4 цагт эхлэнэ.

 

H: Одоо бид өнөөдрийн хичээлээр сурсан зүйлээ товчхон давтъя. 你最喜欢哪部电影?

M: Чи ямар киног хамгаас илүү сонирхдог вэ?

H: 它的情节很有趣。

M: Киноны үйл явдал нь маш сонирхолтой байдаг. 

H: 这部电影的票房不错。

M: Энэ киноны тасалбарын орлого нь нэлээд сайн.

H: 请问电影几点开演?

M: Кино хэдэн цагт эхлэх юм бэ?

 

H: Эрхэм найз нараа. Одоо бид өнөөдрийн хичээлийн нэгтгэсэн ярианы дасгалыг бүхэл бүтнээр нь сонсоцгооё.

 

完整对话  Нэгтгэсэн ярианы дасгал

 

对话一 Ярианы дасгал нэг

A: 你最喜欢哪部电影?Чи ямар киног илүү сонирхдог вэ?

B: 我最喜欢《不见不散》.  “Уулзахаас нааш буцахгүй” гэдэг киног би хамгаас илүү сонирхдог.

 

对话二 Ярианы дасгал хоёр

A:它的情节很有趣. Киноны үйл явдал нь маш сонирхолтой.

B: 我爱看轻松的娱乐片. Би хошин кино үзэх дуртай.

 

对话三 Ярианы дасгал гурав

A:这部电影的票房如何?Энэ киноны орлого нь ямар вэ?

B:这部电影的票房不错. Энэ киноны орлого нь нэлээд сайн.

 

对话四 Ярианы дасгал дөрөв

A:请问电影几点开演?Кино хэдэн цагт эхлэх юм бэ?

B:最早的一场是下午4点. Эхнийх нь үдээс хойших 4 цагт эхлэнэ.

 

М:Өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөж байна. Одоо Хятадын соёлын тухай танилцуулъя.

 

 

Хятадын соёлын тухай

Бээжинд кино гаргасан түүхийг 1902 оноос тооцож болно. Харин өнөөдрийн байдлаар Бээжинд олон кино театртай болж, зэрэглэл нь ч дээшилсээр байна. Бээжинд кино театр олон, зэрэглэл нь өндөр бөгөөд гадаад кино ч элбэг байдаг. Гадаадын кино, Шянган, Тайваний кино, Хятадын үйлдсэн киног үзэгчид Бээжингийн кино театраас сонирхож болно. Кино театрынхан долоо хоног бүр тасалбарыг хагас өдөр тавин хувийн үнээр зардаг. Киноны карт авбал тасалбарыг 20 хувийн хямдралтай худалдаж,   үзэгчдийнхээ кино үзэхэд улам сайн үйлчилж байна.

Хятадын ба гадаадын кино солилцоонд тус дөхөм үзүүлэхийн тулд сүүлийн жилүүдээс Хятад улс жил бүр “Бээжингийн кино арга хэмжээ” зохион байгуулдаг байна.  6 жил дараалан зохион байгуулсан “бээжингийн кино арга хэмжээ” нь хятадын олон шилдэг киног олон улсын кино дэлгэцэнд гаргасан байна.

За, өнөөдрийн хичээл энд хүрээд өндөрлөх боллоо. Та бүхэнд би уламжлал ёсоор нэг асуулт үлдээе. “Кино хэдэн цагт эхлэх вэ?” гэдгийг хятадаар юу гэж хэлдэг юм бэ?

Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн хаягаар бидэнд И-мейл бичиж ирүүлээрэй. Энэ хичээлийг дахин сонсохыг хүсвэл та https://mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтаар зочлоорой. “Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл”-ний хичээлээр уулзтал түр баяртай. 再见!

 

Их уншсан

холбоотой мэдээ