1-р хичээл Мэндчилэх

 Үг үлдээх хуудас
 

  • Сайн байна уу?
    Хятад хэлэнд хүнтэй мэндлэх үгүүд олон бий. Гэхдээ хамгийн өргөн хэрэглэдэг нь "你好" гэсэн хоёр үг юм. "你" нь "чи", "好" нь "сайн" гэсэн үг, "Сайн байна уу? " нь "你好" гэсэн үг юм. Энэ хэлбэрээр аль ч үед, ямар ч хүнтэй "你好" гэж мэндчилж болдог.

    Намайг дагаад хэлээрэй.
    你好。"你" нь "чи", "好" нь "сайн" гэсэн үг, "Сайн байна уу? " нь "你好" гэсэн үг юм.

  • Хэн нэгэн хүн чамаас нэрийг чинь асуувал чи "我叫" гэсэн үгийн дараа нэрээ хэлэх юм уу, эсвэл нэрээ шууд хэлж болох юм байна.Y: Одоо бид ярианы дасгал хийе:你叫什么名字?
    R: 你叫什么名字?


  • Хятад улсад хүмүүс анх танилцахдаа нэрийн хуудсаа солилцдог. Нөгөө хүндээ нэрийн хуудсаа өгөхдөө "这是我的名片" гэж хэлнэ. "名片" гэдэг нь "нэрийн хуудас" гэсэн үг."这" гэдэг бол "энэ" гэсэн үг."是" гэдэг нь "мөн" гэсэн утгатай."我的" нь "миний" гэсэн үг."名片" нь "нэрийн хуудас" гэсэн үг юм.

  • Y: Уулзаагүй их удсан найзтайгаа таарахдаа монголоор юу гэж хэлэх вэ ?
    R: "Уулзалгүй их уджээ." гэж л хэлдэг шүү дээ.
    Y: Зөв хэллээ. Хятадаар "好久不见" гэж хэлдэг.
    R: 好久不见。