Ли Кэчян Канадын амбан захирагчтай уулзжээ

2017-07-14 08:55:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Ли Кэчян Канадын амбан захирагчтай уулзжээ

13-нд Бээжин   хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Канадын амбан захирагч   Давид Жонсонтой уулзжээ.


Ли Кэчян:   Хятад, Канадын харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийн шинэ үе шатанд орсон байна.   Ши Жиньпин дарга тантай баялаг үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Канадын талтай дээд   давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн,   эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаан технологийн   инноваци, жижиг дунд аж ахуйн нэгж зэрэг салбарт хамтран ажиллах, нөхвөрлөх нөөц   их байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг идэвхтэй ахиулж, чөлөөт худалдаа   дэмжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд идэвхтэй дохио өгөх хэрэгтэй. Боловсрол,   аялал жуулчлал, биеийн тамир, ялангуяа өвлийн спортын талаар солилцоо хамтын   ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Канадын бүх талын хөгжлийг ахиулан, харилцан   ашигтай хамт ашиг олоход Хятадын тал бэлэн байна гэжээ.


Давид Жонсон   Хятадын хөгжлийн ололт амжилтыг сайшааж, Хятадын талтай хамт Канад, Хятадын   уламжлалт найрамдлыг хөгжүүлэн шинжлэх ухаан технологийн инноваци, боловсрол,   цаг уурын өөрчлөлтийг даван туулах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж,   2018 оны Канад, Хятадын аялал жуулчлалын оны арга хэмжээг хамтдаа сайтар зохион   байгуулахад Канадын тал бэлэн байна. Хятад улсын 2022 оны өвлийн олимпыг   амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна   гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ