Хуан Даняний сонголт

2017-07-14 17:15:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хуан Даняний сонголт

"Хайртай шуу, Хятад орон" гэдэг дуу олон улсад алдартай стратегич эрдэмтэн Хуан Даняний амьд сэрүүн байхдаа хамгийн дуртай дуу нь байжээ. Тэр бол олон улсын сансар бөмбөрцгийн физикийн салбарын супер эрдэмтэн байлаа. Эх орныхоо шаардлагын дагуу Хуан Данянь ажил үйлсийн оргил үедээ гадаад дахь тансаг амьдралаа орхиж, Хятад улсад буцан иржээ. Тэрээр 400 гаруй эрдэмтнийг дагуулан, "Хятад улсын маш олон анхдагч нээлт" хийж, эх орныхоо "огторгуйг хайж, газрыг тандан, далайд шумбах" олон технологийн шавыг тавьсан юм. Тэрээр 2017 оны 1-р сарын 8-нд 58-хан настайдаа өвчний улмаас нас баржээ. Хамт олоон, нэг ангийнхан, нарийн бичиг, жолооч нар нь түүнийг дурсахдаа нүдэндээ нулимстай, нэн хүндэтгэлтэй ханддаг. Хятадын дээд удирдагч, уншигч сонсогч, интернет ашиглагч олон түмэн "сэтгэл хөдөлгөөм" гэдэг үгээр түүнийг үнэлж байлаа.


Хуан Данянь Хятадын зүүн хойд нутгийн Чанчүний геологийн дээд сургуулийг төгсөж, Англид очиж сураад доктор хамгаалж, Английн Оксфордын их сургуулийн бөмбөрцгийн физикийн Arkex компанийн судалгааны газрын даргаар ажиллаж байжээ. 

Хуан Даняний сонголт

Түүний сурагч Жөү Вэнь-Юе багшийнхаа эх орондоо буцаж ирсний тухай ингэж ярьж байна: "Багш та яагаад эх орондоо эргэж ирсэн юм бэ гэж намайг асуухад багш: Гадаадад суралцаад эрдэм ном сурах нь санаандгүй хэрэг байсан бол эх орондоо эргэн ирж хүчин зүтгэлээ өргөх нь зайлшгүй сонголт юм. Чиний хэлсэн шиг зоримог явдал биш гэсэн юм."

Хуан Даняний сонголт

Жилинийн их сургуулийн дэд захирал асан Хань Шяофэн, Хуан Даняньтай 30-аад жилийн өмнө танилцжээ. Тэрээр Хуан Даняний сонголтыг бүрэн ойлгож байна гэж байлаа: "Би гадаадад сурахаар явахдаа заавал эргэж ирэх шийдвэр гаргасан юм. Тэр сурагчдадаа: Гадаадад сураарай, заавал эргэж ирээрэй гэж захьдаг. Энэ нь түүний үзэл санааны үндэс суурь юм. Гэр орондоо хайртай сэтгэл гэдэг энэ байх. Зүүн хойд нутаг, Жилиний их сургуульд яг ийм сэтгэл хамгийн чухал."

Хуан Даняний сонголт

2009 онд Хуан Данянь эх орондоо эргэж ирмэгцээ шуурхай ажилдаа орж шаргуу ажилласаар ирсэн юм.


Гадаадад эрдэм сурч ирээд Хуан Данянь эх орондоо тулгамсан технологийг зохион бүтээж, олон улсын түвшинд хүргэсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ