Хагалан бутаргах үйл ажиллагааг эрс эсэргүүцнэ

2017-07-15 15:22:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хагалан бутаргах үйл ажиллагааг эрс эсэргүүцнэ

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч 14-нд, Далай лам ямарваа нэрээр Хятадыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг Хятадын тал эрс эсэргүүцнэ. Холбогдох улс орнууд холбогдох асуудлаар зөв шийдвэр гаргах хэрэгтэй гэжээ. 

Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд сурвалжлагч пүрэв гарагт Ботсваны ерөнхийлөгчийн тамгын газар, Далай лам ирэх сард Ботсванад айлчилж, тус улсын ерөнхийлөгчтэй уулзана хэмээн мэдэгдсэн. Хятадын тал үүнд ямар байр суурьтай байна? Далай ламын айлчлал Хятадын Ботсван дахь хөрөнгө оруулалтад нөлөөлөх болов уу хэмээн асуужээ.  

Гэн Шуан хэлэхдээ: 14 дүгээр Далай лам шашнаар халхавчлан Хятадыг хагалан бутаргах үйл ажиллагаа удаан хугацаагаар явуулж, Түвдийг Хятадаас тусгаарлах оролдлого хийж буй улс төрийн орогногч этгээд юм. Далай лам ямарваа нэрээр Хятадыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг Хятадын тал эрс эсэргүүцэж, аливаа улс орны албан тал түүнтэй ямарваа хэлбэрээр хэлхээ холбоотой байхыг эрс эсэргүүцнэ гэжээ.

Гэн Шуан: Хятадын талын байр суурь бол тодорхой юм. Аливаа улс Далай ламын мөн чанарыг ойлгож, Хятадын талын амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэн, холбогдох асуудлаар зөв шийдвэр гаргахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ