​Эдийн засаг, банк санхүүг хөгжүүлэхийг онцлов

2017-07-16 15:11:01
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эдийн  засаг, банк санхүүг хөгжүүлэхийг онцлов

14, 15-нд Бээжин хотноо Бүх Хятадын банк санхүүгийн  ажлын хурал эхэлжээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад  улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож илтгэл тавив.  Тэрээр: Банк санхүүгийн ажил бол улс орны өрсөлдөх чадвар, банк санхүүгийн  аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг, банк  санхүүгийн тогтолцоо нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн явц дахь чухал суурь  тогтолцоо юм. Намаас банк санхүүгийн ажилд тавьсан удирдлагыг эрчимжүүлж,  тогтвортой урагшлах ажлын ерөнхий чигийг баримтлан, банк санхүүгийн хөгжлийн  жамыг хүндэтгэж, бодит эдийн засагт үйлчлэх, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх,  тогтоон барих, санхүүгийн өөрчлөлтийн гурван үүрэг зорилтыг гүнзгийрүүлэх явдалд  нягт уялдан, санхүүгийн зохицуулалтыг шинэчлэн, боловсронгуй болгож, орчин үеийн  банк санхүүгийн компани нэгжийн тогтолцоог бүрэн болгож, санхүүгийн зах зээлийн  тогтолцоог боловсронгуй болгон, орчин үеийн банк санхүүгийн хяналт удирдлагын  бүдүүвч загварыг эмхлэн байгуулж, санхүүгийн хөгжлийн арга хэлбэрийн  шинэчлэлтийг түргэтгэн, банк санхүүгийн хуулийн засаглалыг боловсронгуй болгож,  үндэсний банк санхүүгийн аюулгүй байдлыг баталгаажуулж, эдийн засаг, банк  санхүүг эерэг эргэлттэй, эрүүлээр хөгжүүлэх хэрэгтэй гэж  онцлов.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн,  Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хуралд үг хэлэв. ХКН-ын Төв хорооны улс  төрийн товчооны байнгын гишүүн Юй Жэншэн, Ван Чишань, Жан Гаоли нар хуралд  оролцсон байна.

Ши Жиньпин илтгэлдээ. Намын 18 дугаар их хурлаас хойш  манай улсын банк санхүүгийн өөрчлөлт хөгжил чухал шинэ амжилтад хүрч, банк  санхүүгийн салбар хурдтай хөгжин, санхүүгийн бүтээгдэхүүн өдрөөс өдөрт нэмэгдэн,  санхүүгийн үйлчилгээний нийтэд үр өгөөжтэй байх чанар дээшилж, санхүүгийн  өөрчлөлт эмх цэгцтэй ахин, санхүүгийн тогтолцоо улам боловсронгуй болж, юань  олон улсын валют болох, санхүүгийн хоёр талд нээлттэй байдалд шинэ ахиц гарч,  банк санхүүгийн хяналт удирдлага сайжран, системийн чанартай санхүүгийн эрсдэл  гарахгүй байхыг тогтоон барих чадвар нэмэгдсэн хэмээн онцолжээ. Уртнасан.


Их уншсан

холбоотой мэдээ