Палестин, Израйлийн асуудлыг шийдэхэд энхийн хэлэлцээр чухал ач холбогдолтой

2017-07-17 15:11:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Палестин, Израйлийн асуудлыг шийдэхэд энхийн хэлэлцээр чухал ач холбогдолтой


Синьхуа агентлагийн мэдээ:  16-нд Палестины ГХЯ-ны сайд Рияд Аль-Малки Синьхуа агентлагт өгсөн  сурвалжилгадаа: Палестин, Израйлийн энхийн хэлэлцээрийн үндэс нь "хоёр улсын  төсөл", энхийн хэлэлцээр нь хоёр талын найрамдлыг баталгаажуулах цорын ганц арга  зам юм гэжээ.

Тэрээр: Израйль  улс еврейчүүдийн оршин суух цэг барих ажлаа зогсоож, "хоёр улсын төсөл"-ийг  баримталсан нөхцөлд, энхийн хэлэлцээрийг сэргээх зарчмыг Палистин баримталсаар  ирсэн юм. Палестин, Израйлийн энхийн хэлэлцээрийг хэрхэн ахиулах тухай АНУ нэн  тодорхой санал дэвшүүлэхийг хүсэж байна.  

Палестин, Израйль ойрын  хугацаанд цахилгаан эрчим хүч, усны хангамжийн талаар хамтран ажиллах гэрээ  байгуулсан. Гэхдээ энэ нь энхийн хэлэлцээртэй ямар ч холбоогүй. Палестин эдийн  засгийн асуудлыг энхийн ахицтай хольж хутгахыг эсэргүүцнэ гэжээ.  

2013 оны 7-р сард  Палестин, Израйль 3 жил саатаад байсан энхийн хэлэлцээрийг сэргээсэн юм.  Еврейчүүдийн оршин суух цэг байгуулах асуудлаар ноцтой зөрчил гарснаас болж 2014  оны 4-р сард энхийн хэлэлцээрийг зогсоож, өнөөг хүртэл сэргээгээгүй байна.  Палестин, еврейчүүдэд оршин суух цэг байгуулахыг бүрмөсөн зогсоосны дараа энхийн  хэлэлцээрийг сэргээх асуудлыг ярьж эхэлнэ гэжээ.

Далайнтуяа  


Их уншсан

холбоотой мэдээ