Нүүрсний тээврийн тусгай шугамд шинэ ахиц гарав

2017-07-19 16:31:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан "Умардын нүүрсийг  өмнөд рүү тээвэрлэх" үндэсний стратегийн тээврийн шугам болох Мэнхуа төмөр замын  Лү Динхэ 1-р туннель ашиглалтад орлоо. Уг төмөр замын Шишя хэсгийн шугамын  барилгын ажил ийнхүү бүх талаар хурдны замын цаг үед  оржээ.
Мэнхуа төмөр замын Шишя шугамын урт 50 км, 26  туннель, 65 гүүр барьснаас гадна үндэсний зэрэглэлийн хамгаалалтын дөрвөн бүсийг  дайран өнгөрөх тул байгаль орчны шаардлага өндөр, барилгын ажил бэрхшээлтэй  байлаа. Барилгын ажлыг эхлүүлснээс хойш, уг хэсэг шугамын ажлыг гүйцэтгэж буй  Хятадын төмөр замын 6 дахь корпорац бэрхшээлийг даван туулж, барилга  байгуулалтыг эрчтэй хийж иржээ. 7-р сарын 17 хүртэлх байдлаар, тус шугамын 10  туннелийг ашиглалтад оруулж, нийт 11.5 км газрыг ухсан  байна. 
Мэнхуа төмөр зам бол одоогоор Хятадад хамгийн том  тээврийн шугам бөгөөд нийт 1837 км урт, Өвөр Монгол, Шааньши, Шаньши, Хэнань,  Хэбэй, Хүнань, Жянши 7 муж орныг дайран өнгөрдөг юм. Тус төмөр зам байгуулагдаж  ашиглалтад орсны дараа, “Умардын нүүрсийг өмнөд рүү тээвэрлэх” үндэсний  стратегийн шинэ тээврийн шугамыг бий болгох юм  байна. 



Их уншсан

холбоотой мэдээ