​Америк Иргэнийг суллахаас татгалзав

2017-07-24 10:57:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америк Иргэнийг суллахаас татгалзав

Синьхуа  Агентлагийн мэдээ, Ираны хэвлэл мэдээлэл 23-ны өдөр мэдээлэхдээ, Ираны Гадаад  харилцааны яам мэдэгдэл гаргаж, Ираны баривчилсан америк  иргэнийг суллахыг Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп  шаардаж байгаа нь  “хүндлэн гээс оролцсон үйл хэрэг” болох  бөгөөд “Хүлээн зөвшөөрч болохгүй” гэжээ.  

 

Ираны Тасним Мдээлэх Агентлаг мөн өдөр Ираны Гадаад хэргийн яамны  төлөөлөгч Бахрам Касемийн үгнээс иш татаж, “Ираны үндэсний аюулгүйн байдлыг  хохироож, Ираны хуулийг зөрчсөн хүнийг Ираны хуулийн дагуу шийтгэх болно. Энэ  нь Америкийн хүндлэнгийн оролцоо болон заналхийлсэн мэдэгдлийн нөлөөнд автахгүй  юм” гэжээ.  

Бахрам Касеми, Ираны хууль бол бие даасан, Ираны үндэсний аюулгүйн  байдалд заналхийлэл учруулсан үйл ажиллагаанд шийтгэл өгөх хариуцлагатай юм.  Америкийн холбогдох үйлдэл нь буруу бөгөөд хууль ёсны биш  гэжээ.  

Нэг  Америк иргэнийг тагнуулын үйл ажиллагаа хийсэн хэргээр Ираны шүүх 10 жилийн  хорих ял оноосныг Ираны Хууль зүйн яамны төлөөлөгч 16-ны өдөр гэрчилжээ.  

Ноднин жилээс нааш, Америк, Англи, Канад, Австри, Франц зэрэг орны  олон иргэн Иранд тагнуулын үйл ажиллагаа хийсэн буюу дайсагнагч орны засгийн  газартай хамтарсан хэргээр баривчлагджээ. Сайн-Өлзий 


Их уншсан

холбоотой мэдээ