Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкад сайн үнэлгээ өгчээ

2017-07-24 11:06:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Азийн дэд бүтцийн хөрөнгө  оруулалтын банкад сайн үнэлгээ өгчээ

Олон улсын  үнэлгээний  “Standard &  Poor” байгууллага Азийн  дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкад “AAA” төвшний урт хугацааны итгэмжийн  зэрэглэл, “A-1+” төвшний богино хугацааны итгэмжийн зэрэглэл олгосноо мэдэгдсэн  бөгөөд хэтийн төлөв нь тогтвортой гэж  үзлээ.

Азийн дэд бүтцийн  хөрөнгө оруулалтын банкны анхны үүсгэн байгуулагч 57 гишүүдэд дэлхийн “AAA”  төвшний зэрэглэлтэй бүрэн эрхийн цогцууд бараг бүгдээр багтсан байна.  Гишүүдийн өгсөн хувьцааны хөрөнгө 100 тэрбум ам.доллар байх бөгөөд үүнд бодитой  нийлүүлсэн хувьцааны хөрөнгө 20% эзэлж, хойшдын 5-7 жилийн дотор үлдсэн хэсгийг  бүгдийг нийлүүлж дуусах юм. Ингэснээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк  нь эхлэнгүүтээ дэлхийн хамгийн том олон талт зээлийн байгууллагуудын нэг болно  гэдгийг харуулж байна гэж “Standard & Poor” тэмдэглэжээ.

Олон улсын  үнэлгээний “Standard & Poor” байгууллага мөн, Азийн дэд бүтцийн хөрөнгө  оруулалтын банк нэлээд их хөрөнгө мөнгө хөдөлгөн үр дүнтэй зарцуулж, Ази тивд  төлөвжүүлэлт хийх бөгөөд Азийн бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын асар  их хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ тус банкны чухал байр суурьд тулгуур болж  байна. Хойшдын 3-5 жилд тус банк үйл ажиллагааны чадвараа өргөтгөн, улмаар бусад  төрлийн бизнесийг дэмжих талаар “нэлээд хүчирхэг”, санхүүгийн байдал  “давамгайлан” үнэлгээний үр дүнд хүрэх болно  гэжээ.

Азийн дэд бүтцийн  хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагааны туршлагаа хуримтлуулахын зэрэгцээ  зээлийн хөрөнгийг зохицуулах, хөрөнгө босгох, тогтмол бус эрсдэлийг зохицуулах  зэрэг эрсдэлийн хяналт удирдлагын хүчирхэг тогтолцоо бүрдүүлэх болно гэж  “Standard & Poor” таамагласан байна.


Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ