Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх хурал болжээ

2017-07-24 15:15:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх хурал болжээ

7-р сарын 23-ний үдээс өмнө Италийн Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн зохион байгуулсан “92 оны нийтлэг ойлголтыг баримталж, Тайванийн хоолойн хоёр эргийн уялдаатай хөгжилд тус дөхөм үзүүлж, Хятадын мөрөөдлийг хамтаар биелүүлж, хамтаар эдлэх ” уриан до болж байгаа дэлхийн Хятадын харьяат хятад хүмүүсийн Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх хурал Италийн Флоренст нээгдлээ. Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга, Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн орлогч дарга Жан Баовэнь нээлтийн ёслолд үг хэлсэн байна.

Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх хурал болжээ

Жан Баовэнь Хонконг, Макао, Тайванийн эх орон нэгтэй ах дүү нар, гадаадад байгаа хятадын харьяат нарын Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааны хөгжлийг ахиулах, эх орны энх тайван нэгдлийн үйл хэрэгт тус дөхөм үзүүлэхийн төлөө гаргасан хүчин чармайлтыг сайшааж, Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг бол гадаад дотоодын эх орон нэгтэй ахан дүүсийн хэлхээ холбооны чухал гүүр болно, Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн оролдлогыг эсэргүүцэн нэгдэлд тус дөхөм үзүүлэх дэлхийн чухал хүчин болно гэжээ.

Хятадаас Италид суугаа элчин сайд, Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн ажил хариуцсан албаны орлогч дарга тэрчлэн дэлхийн 40 гаруй улс орон бүс нутгийн нэгдэлд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн хариуцлагатан, Италийн орон нутгийн захиргааны төлөөлөгч, Хятадын харьяат, олон улсын найрсаг зүтгэлтэд 1000 гаруй хүн уг хуралд оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ