Донбассын бүсэд гал зогсоохыг шаарджээ

2017-07-24 15:40:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: 23-нд Украйны ерөнхийлөгч  Петро Порошенко хувийн нүүр номдоо, энэ сарын 24-нд болох “Нормандын дөрвөн  тал”-ын удирдагчдын утсаар хийх хэлэлцээнд тэрбээр “Украйны зүүн нутгийн Донбасс  бүсэд (Донецк, Луганск мужийг багтаагаад) даруй түргэн гал зогсохыг ахиулан  баталгаажуулахыг холбогдох талуудад шаардах болно”  гэжээ.

Петро Порошенко: Минскийн хэлэлцээрийг мөрдөн  Украйны зүүн нутгийн мөргөлдөөний асуудлыг зохицуулах бол одоогийн цорын ганц  гарах зам, хэрэв Украйны зүүн нутгийн мөргөлдөөнтэй бүсэд даруй түргэн гал  зогсоохгүй бол “ОХУ-д тавих хоригоо улам эрчимжүүлэх”-ийг тэрбээр өрнөдийн  орнуудад уриалах болно гэсэн  байна.

Францын талын зуучлалаар Герман, Франц, ОХУ болон  Украйнаар бүрдсэн “Нормандын дөрвөн тал”-ын удирдагчид 7-р сарын 24-нд Донбассын  мөргөлдөөний асуудлаар утсаар хэлэлцээ хийхээр зөвшөөрсөн гэж Францын  ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан мэдэгдсэн талаар Укайрны мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Сүүлийн хэдэн хоногт Украйны зүүн нутгийн  мөргөлдөөнтэй байдал дахин ширүүсэх хандлага гарч, мөргөлдөөнд хоёр талын аль  аль нь Минскийн хэлэлцээрт тодорхой хориглосон хүнд зэр зэвсэг хэрэглэсэн байна.  Укайрны БХЯ-ны нийтэлсэн мэдэгдэлд: энэ сарын 20-22-нд Украйны засгийн газрын армийн 13 цэрэг байлдаанд амь үрэгдэв. Энэ нь сүүлийн хэдэн сар дахь хамгийн  олон цэрэг нас барсан ховор тохиолдол болов гэжээ.

Уртнасан.


Их уншсан

холбоотой мэдээ