ӨМӨЗО-ыг сурталчлан ухуулах арга хэмжээ зохиов

2017-07-24 15:45:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 ӨМӨЗО-ыг сурталчлан  ухуулах арга хэмжээ зохиов

“Нээлттэй Хятад орон:  үзэсгэлэнт сайхан Өвөр монгол таван тивийн зочноо хүндэтгэн урьж байна” сэдэвт  Гадаад харилцааны яамы муж орон хотуудын суртал ухуулгын 9 дэх арга хэмжээ 21-нд  ГХЯ-д боллоо. Хятадын ГХЯ-ны сайд Ван-и чухал үг хэлж, ӨМӨЗО-ны намын хорооны  нарийн бичгийн дарга Ли Жихэн, Өртөө засах орны дарга Бү Шяолинь нар танилцуулга  хийжээ. 130 гаруй улс орнуудаас Хятадад суугаа элчин сайд, олон улсын  байгууллагаас Хятадад суугаа төлөөлөгч, гадаад харилцааны өндөр албан тушаалтан,  аж ахуйн нэгжийн төлөөлөл, дотоод гадаадын эрдэмтэн мэргэжилтэн, хэвлэл  мэдээллийнхэн гээд нийт 500 гаруй хүн хуралд оролцжээ.  

Ван И: энэ он бол ӨМӨЗО-ны  тэмдэглэх учиртай чухал он байгаа. 70 жилийн өмнө, Хятадын анхны үндэстний  цөөнхийн өөртөө засах орон Өвөр монголд байгуулагдсан юм. 70 жилийн турш, Өвөр  моголын үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин зүтгэлээр, асар их ололт амжилтад  хүрч, үндэстний бүс нутгийн өөртөө засах гэрэл цацрангуй хуудсыг бичиглэсэн юм  гэжээ. 

Ван И: өнөөдрийн Өвөр  монгол дарга Ши Жиньпингээр удирдуулсан намын төв хорооны удирдлага дор, урьд  өмнө байгаагүй цоо шинэ өнгө төрөхөөр, өөрийн шинэ нэрийн хуудсаа дотоод  гадаадынханд мэдрүүлсээр байна. Ялангуяа “нэг бүс нэг зам” байгуулалт Өвөр  монголыг улам илүү гэрэл гялбаатай болгож байна. Хятад Европын галт тэрэг, Хятад  Монголын экспо, Хөлөн буйр дахь Хятад Монгол Оросын хамтын ажиллагааны туршилтын  бүс байгуулах гээд олон олон ажлууд нь эрчтэй хийгдэж, цар хүрээ, салбараа улам  дэлхий дахин руу тэлж байна. 

 ӨМӨЗО-ыг сурталчлан  ухуулах арга хэмжээ зохиов

Ли Жихэн, Бү Шяолинь: 70  жилийн турш, ӨМӨЗО үндэстний бүс нутгийн өөртөө засах зөв чиг хандлагын дагуу  тасралтгүй ахиц хийж, дэлхий нийтийг гайхуулсан ололт амжилтад хүрч, Хятадын  умарт нутгийн нээлттэй байх цонх, “нэг бүс нэг зам” байгууллагын чухал газар болсоор ирсэн юм. Өвөр моголын өөртөө засах орон ерөнхий нарийн бичгийн дарга Ши  Жиньпэны дурдсан эх орныхоо умарт нутгийн хил хязгаар орныг улам өнгө үзэмжтэй  болгон бүтээн байгуулах шаардлагын дагуу, инноваци, зохицонгуй, ногоон,  нээлттэй, хамтаар хожих хөгжлийн ухагдахууныг хэрэгжүүлж, орчин үеийн Өвөр  монголыг бүтээн байгуулан, дэлхийн газар нутаг бүхэнтэй найрсаг хамтын  ажиллагааны харилцаагаа цаашид хөгжүүлэх болно гэж онцолжээ.  

 

 ӨМӨЗО-ыг сурталчлан  ухуулах арга хэмжээ зохиов

Монгол улсаас Хятадад  суугаа элчин сайд Ганхуяг, мөн Шинэ Зеланд, Итали, Мадагаскараас Хятадад суугаа  элчин сайд нар тус тус үг хэлж, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойд баяр хүргээд  70 гаруй жилийн турш ӨМӨЗО-ны эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, үндэстний  эв нэгдлийн хөгжлийн явцдаа олсон асар их ололт амжилтыг сайшаажээ. 

ӨМӨЗО-ыг сурталчлан  ухуулах арга хэмжээ зохиов

ӨМӨЗО-ыг сурталчлан  ухуулах арга хэмжээ зохиов


Их уншсан

холбоотой мэдээ