Үндэстний соёлын дата төв байгуулагдав

2017-07-24 15:56:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үндэстний соёлын дата төв байгуулагдав

24-нд, Төвийн үндэстний их сургууль болон Үндэсний мэдээллийн төвийн стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах  ёслол Бээжин хотноо болов. Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дарга Хэ  Лифэн, Үндэстний хэрэг эрхлэх хорооны дарга Баатар нар ёслолд оролцож,  хүндэтгэлийн самбарыг байрлуулав. 
"Нэг бүс нэг зам"-ын байгуулалт  нь Хятад улс гадаад дотоодын байдалд судалгаа хийсний дүнд гаргасан чухал  шийдвэр байж, үндэстний цөөнхийн нутагт хөгжлийн нөхцөл боломж олгов. Хамтын  ажиллагааны хэлэлцээрийн дагуу хоёр тал "нэг бүс нэг зам"  үндэстний соёлын дата  төв байгуулж, Хятадын "нэг бүс нэг зам" сүлжээний байгуулалтыг ахиулна.  Зөвлөхүүдийн байгуулалт болон олон улсын солилцооны хамтын ажиллагааг ахиулж,  тооны торгоны замын байгуулалтад үйлчилнэ. Датагийн боловсон хүчнийг бэлтгэж,  онол технологийн судалгааг өрнүүлнэ. 


Эх сурвалжид тэмдэглэхдээ,  хамтын ажиллагааны хоёр тал өөрийн давуу талаа бадрааж, "нэг бүс нэг зам" -ын  орнуудын солилцоо, иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, үндэстний соёлыг тооны  торгоны замын дагуу хөгжүүлнэ гэв. Урьхан



 


Их уншсан

холбоотой мэдээ