Энэтхэг Хятадын хилийн шугам”-ын асуудлаар хариу өгөв

2017-07-24 16:06:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд Хятадын Батлан хамгаалахын яамны хэвлэл мэдээллийн  газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь “Энэтхэг Хятадын хилийн зааг  шугам”-ын асуудлаар ярихдаа, аз харан, бодит байдалд нийцэхгүй мөрөөдөж  болохгүй. Уул нүүлгэхэд амар, ардын чөлөөлөх армийг давж чадашгүй гэдгийг  Энэтхэгийн талд сэрэмжлүүлж байна гэжээ. 

Тэрээр: Хятадын талын улс орныхоо нутаг дэвсгэрийн бүтэн  байдлаа хамгаалах итгэл, шийдвэр зориг хэлбэрэлтгүй, ямар ч үнэ цэнээр нутаг  дэвсгэрийнхээ бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хамгаалах болно. Хятадын хилийн  хамгаалалтын хүчин яаралтай зохицуулах арга хэмжээ авсан бөгөөд тусгай  байрлуулалт хийж, сургалт дасгал хийхээ эрчимжүүлэх болно  гэжээ. 

Хилийн дээс давсан хүмүүсээ даруй татахыг Хятадын тал  Энэтхэгийн талд хатуу шаардаж байна, энэ бол өнөөгийн байдлыг зохицуулах угтвар  нөхцөл, үндэс суурь юм. Хилийн нутгийн энх тайван, амар амгалан байдал бүс  нутгийн энх тайван, тогтвортой байдалд холбоотой бөгөөд Хятад Энэтхэг хоёр орон,  хоёр ард түмний язгуур ашигт сонирхолд нийцэж байгаа юм гэжээ. Ренчинсоо  

  


Их уншсан

холбоотой мэдээ