Хятад Оросын хууль зүйн аюулгүйн салбарын хамтын ажиллагааны хурал болно

2017-07-24 17:56:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв  хорооны улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жяньжү болон Төрийн  зөвлөлийн гишүүн Ян Жечигийн урилгаар ОХУ-ын аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн  дарга Патрушев 26-27-ны өдрүүдэд Хятадад болох Хятад Оросын хууль хэрэгжилтийн  аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмын 4-р хурал болон Хятад Оросын  стратегийн аюулгүйн 13 дахь зөвшилцөлд оролцох юм байна.  
 

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лүкан хэлэхдээ, Хятад  Орос хоёр талын энэ механизм бол дарга Ши Жиньпины 7-р сард Орост хийсэн төрийн  айлчлалын үр дүн болон хоёр орны тэргүүн нарын уулзалтын нийтлэг ойлголтыг  хэрэгжүүлж байгаа чухал арга хэмжээ болох юм, Хятад Оросын хууль хэрэгжилтийн  аюулгүй байдал болон стратегийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа цаашид  гүнзгийрэн хөгжиж шинэ хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна гэжээ.  Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ