Түргэхэн арга хэмжээ авахыг шаардав

2017-07-24 18:48:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

                    
24-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Хятадын  Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан тэмдэглэхдээ, Хятад Энэтхэг  Дүн Лан бүсэд харилцан сөрсөн хэргийн мөн чанар бол Хятад Энэтхэгийн хилийн  Сикким дэх хэсгийг Энэтхэгийн цэрэг  хууль бусаар даван Хятадын нутаг дэвсгэрт орж ирсэн явдал болох учраас уг  хэргийн хариуцлагыг цөм Энэтхэгийн тал үүрэглэх ёстой. Энэтхэгийн тал байдлыг  нарийн тодорхой ойлгож, түргэхэн арга хэмжээ авч, хэргийн байдал цаашид  гаарахаас зайласхийхийг Хятадын тал дахинтаа шаарджээ.
Энэтхэгийн хэвлэлд мэдээлснээр, Австралийн Гадаад хэргийн сайд Бишоп  Энэтхэгт айлчлах хугацаандаа, Хятад Энэтхэг Дүн Лан бүсэд харилцан сөрсөн  хэргээр Энэтхэгийн талтай судлан ярилцаж, нутаг дэвсгэрийн зууралдааныг энх  тайванаар зохицуулах ёстой, Хятад Энэтхэгийн мөргөлдөөн гаарахыг Австрали үзэх  дургүй юм гэжээ. Энэхүү мэдээлэлд чиглүүлэн, Лү Кан тэмдэглэхдээ, нутаг  дэвсгэрийн зууралдааныг энх тайванаар зохицуулах ёстой хэмээн Австралийн талын  дурдсан энэхүү зарчим бол зөв юм, гэвч Дүн Лан бүсэд бий болсон өнөөгийн байдлын  талаар ингэж ярьж болохгүй юм  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ