Түргэхэн улс төрийн шийдвэр гаргахыг хүсэж байна

2017-07-24 19:06:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Түргэхэн улс төрийн шийдвэр  гаргахыг хүсэж байна

24-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан тэмдэглэхдээ, цэрэг дайны арга барил нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах сонголт байж болохгүй, холбогдох тал зөрчлийг хурцатгаж, байдлыг улам гааруулж мэдэх үйл ажиллагаа авахаас зайласхийж, түргэхэн улс төрийн шийдвэр гаргаж, Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад бодитой зам суваг нээн өгөхийг хүсэж байна гэжээ.
Лү Кан цохон тэмдэглэхдээ, холбогдох тал ялангуяа Америк БНАСАУ нь хамгийн ойрын талууд болох учраас түргэхэн улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулах, яриа хэлцлээр дамжин Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахын төлөө хамтаар хичээн зүтгэх ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ