Ли Кэчян баярын цахилгаан илгээв

2017-07-24 19:21:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


7-р сарын 24-нд Хятадын Төрийн Зөвлөлийн   ерөнхий сайд Ли Кэчян, Азийн банк санхүүгийн хамтын ажиллагааны нийгэмлэг   байгуулагдсан тухай бага хуралд зориулан баярын захиа илгээв.
Ли   Кэчян баярын цахилгаандаа, банк санхүүгийн эрүүл тогтвортой, өндөр үр ашигтай   систем байгуулах бол дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн чухал үндэс суурь   юм. Азийн банк санхүүгийн хамтын ажиллагааны нийгэмлэг байгуулахыг Хятад улс   идэвхтэй санаачлан дэмжиж, "нэгдэн хамтарч, хамтдаа сайжруулан хуваалцах"-аар   ерөнхий зорилтоо болгож, бүс нутгийн банк санхүүгийн эх баялагийн хуваарлалтыг   шилдэгжүүлж, олон орон ялангуяа эдийн засгийн шинэ цогцын хөгжлийг дэмжинэ.   Холбогдох талтай хамтаар "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг урагшлуулахад   Хятадын тал бэлэн байгаа, Азийн банк санхүүгийн хамтын ажиллагааны нийгэмлэг   хүчтэй дэмжлэг хангаж болох юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ