Тайландын ерөнхий сайд, Ван И-тэй уулзав

2017-07-24 20:49:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


7-р сарын  24-нд, Тайландын ерөнхий сайд Праюс Чан-Оча Бангкокт Хятадын Гадаад харилцааны  сайд Ван И-тэй уулзав.
Хятадын удирдагчаас Тайландын хаан болон Праюс Чан-Оча нарт дэвшүүлсэн мэндчилгээг  Ван И уламжилж, БРИКС-ын орнуудаас шинэ зах зээлийн орон болон хөгжиж буй  оронтой хийх яриа хэлцэлд Праюс Чан-Оча оролцохыг хүсэв, Ван И хэлэхдээ, Хятад  улс хэзээд Хятад Тайландын найрсаг харилцааг маш чухалчилж, Тайландын тал "нэг  бүс нэг зам" санаачлагыг дэмжсэн явдлыг сайшааж байна, мөн энэхүү хүрээнд хоёр  талын хөгжлийн стратегийг холбож, хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлж, Хятад  Тайландын төмөр замын төслийг урагшлуулж, Тайландын зүүн биеийн эдийн засгийн  хонгилын бүтээн байгуулалтад оролцож, хоёр орны харилцааны шинэ нөөц хүчин болон  шинэ хуудсыг тасралтгүй илрүүлэн бичиглэхэд бэлэн байна. Хятад-АСЕАН-ы хамтын  ажиллагаа зэрэг бүс нутаг болон олон улсын үйл хэргийн явцад Тайландын талтай  харилцаа хийгээд уялдаагаа үргэлжлэн эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ