Долон нуур шянь ойжуулах ажлыг ихээр хийж байна
ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Долон нуур шянь цөлжилттэй тэмцэх явцад 70 мянган га газарт нарсан модыг тарьж, цөлжилтийг үр ашигтай тогтоон барьсан төдийгүй тухайн нутгийн экологийн орчныг сайжруулж, нутгийн хүмүүсийн амьжиргааны төвшнийг дээшлүүлж байна.
Долон нуур шяний Да Хэ Көү тосгон хоршоожилтын хэлбэрээр "Долон нуур шяний Люй Дөү чих модны мэргэжлийн тарьж ургуулах хоршоо" байгуулж, тариачдын орлогыг нэмэгдүүлэв. Да Хэ Көү тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Жэн Шивэний танилцуулснаар, хоршоо байгуулсны дагуу тариачдын газар тарианд нэгдэлтэй чих мод ургуулж зарах төдийгүй ойжуулах ажиллагааг гэрээгээр дааж хийдэг. Өдгөө чих модны нийт талбай 7 гад хүрч, нутгийн иргэдэд ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлсэн гэв.
Түүнчлэн засгийн газраас татвараас чөлөөлөх хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, усан ашиглалтын байгуулалтын талаар дэмжлэг үзүүлж байна. Урьхан