БРКИС-ийн орнуудын мэдээлэл холбооны сайд нарын хурал боллоо

2017-07-28 10:08:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БРКИС-ийн орнуудын мэдээлэл холбооны сайд нарын хурал боллоо

БРКИС-ийн орнуудын мэдээлэл холбооны сайд нарын хурал 27-нд Жэжян мужийн Ханжөү   хотод “дижитал эдийн засгийн үеийн мэдээлэл холбооны техникийн инноваци болон   уялдан хөгжих” уриан дор болж, “БРКИС-ийн орнуудын мэдээлэл холбооны сайд нарын   3-р хурлын тунхаг” баталж, дижитал эдийн засаг, багтаамжтай нэмэгдэл, техникийн   инноваци, аж үйлдвэрийн уялдан хөгжих зэрэг талаар олон нийтлэг ойлголтод хүрсэн   байна.

БРКИС-ийн орнуудын мэдээлэл холбооны сайд нарын хурал боллоо

Хятадын аж үйлдвэр   мэдээлэлжүүлэлтийн яамны сайдын орлогч Лю Лихуа хэлэхдээ, сүүлийн жилүүдэд   БРКИС-ийн орнууд мэдээлэл холбооны аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийн бодлого   дэвшүүлж, техникийн инновацийг түргэтгэн мэдээлэл холбооны техникийг хэрэглээг   эдийн засаг нийгмийн салбар бүрд хэрэглэхийг ахиулж, дэд бүтцийн барилга   байгуулалт, техникийн уялдуулан хэрэглээ зэрэг талаар илт амжилт олсон байна   гэжээ.

ОХУ-ын холбоо, олон нийтийн   мэдээллийн сайд Николай Анатольевич Никифоров хэлэхдээ, мэдээллийн техник нь   дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр хүч болсон байна, БРКИС-ийн орнууд одоо яг   их хүчээр хамтран ажиллаж байна гэжээ.

БРКИС-ийн орнуудын цахилгаан   холбооны оператор, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, интернетийн аж ахуйн нэгж зэрэг   40 гаруй мэдээлэл холбооны аж ахуйн нэгж, судалгааны байгууллага, холбогдох   нийгэмлэг зэрэг гол сэдвийн хүрээнд өргөн хүрээнд солилцоо хийсэн байна.

 


Их уншсан

холбоотой мэдээ