Путин: Хятад Оросын цэргийн хамтын ажиллагаа гуравдагч талд чиглэхгүй
Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 27-ны өдөр Финландад айлчлах үедээ, ОХУ болон БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагаа гуравдагч талд чиглэхгүй гэжээ.
Мөн өдрийн үдээс хойш Путин Финландын ерөнхийлөгч Саули Нинистотой хоёр талын хамтын ажиллагаа, бүс нутгийн байдал болон олон улсын асуудлаар хэлэлцээр хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна.
ОХУ болон БНХАУ Балтын тэнгист нэгдсэн цэргийн сургуулилт хийж буй тухай сэтгүүлчийн сонирхсон асуулттай холбогдуулан Путин: ОХУ болон БНХАУ эдийн засаг, улс төр, цэргийн явдал зэрэг олон талаар стратегийн өргөн хамтын ажиллагаатай байдаг. Эдгээр хамтын ажиллагаа ямар ч гуравдагч талд чиглэхгүй, дэлхий дахиныг улам тэнцвэртэй болгоно. Бид цэргийн шинэ холбоо байгуулахгүй гэжээ.
Саули Нинисто: ОХУ болон БНХАУ анх удаа тэнгист дээр нэгдсэн сургуулилт хийж байгаа биш, БНХАУ-ын тэнгисийн цэрэг Газрын дунд тэнгист цэргийн хөлөг онгоцоо томилон сургуулилтад оролцож байсан. Финланд ч гэсэн Балтын тэнгист Швед, АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийх бөгөөд энэ нь цэргийн холбоо байгуулах явдал биш юм гэжээ. Сарантуяа