Ван Ян БРИКС-ын орнуудын худалдааны сайд нартай уулзав

2017-08-02 20:00:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван Ян БРИКС-ын орнуудын  худалдааны сайд нартай уулзав

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий  сайдын орлогч Ван Ян 2-нд Шанхай хотноо БРИКС-ын орнуудын эдийн засаг худалдааны  сайд нарын 7 дахь хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдийн ахлах болон Олон улсын  байгууллагын албан хариуцлагатан нарыг хүлээн авч уулзав. 
  Ван Ян, эдийн  засаг худалдааны хамтын ажиллагаа нь БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны гол  үндэс, түлхэц хүчин юм. Бид хамтаар хүчин чармайлт гаргаж, дэлхийн эдийн засаг  сэргэж буй завшаан боломжийг атган, өөр өөрийн үйлдвэрлэл, эрдэс баялгийн давуу  талаа бадрааж, худалдааны цаг хүрээг өргөжүүлнэ. Бодлогын ил тод байх чанарыг  дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг  хялбарчилж, харилцан хөрөнгө оруулалтыг  өргөтгөнө. Олон талт худалдааны механизмын нэр хүндийг баталгаажуулж, энэ оны  сүүлчээр болох ДХБ-ын 11 дахь сайд нарын хурлын идэвхтэй үр дүнд хүрэхийг  ахиулах ёстой гэв. Урьхан

Их уншсан

холбоотой мэдээ