​Хориг тавих нь хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө юм

2017-08-06 16:54:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын тухай 2371-р тоот  тогтоолыг санал нэгтэй баталж,  БНАСАУ 7-р сард хоёр удаа тив алгасах баллистик  пуужин туршин хөөргөсөн явдлыг хатуу зэмлэн буруушаагаад, цөмийн зэвсэг,  пуужингийн төлөвлөгөөгөө орхихыг шаардсаны зэрэгцээ БНАСАУ илүү хатуу хориг арга  хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю  Жие-И: БНАСАУ-д хориг тавьж буйн үндсэн зорилго нь хойгийг цөмийн зэвсэггүй бүс  болгох, асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зохицуулахыг баримтлах, хойгт дайн  үймээн дэгдээхийг эсэргүүцэхийн төлөө юм гэж  тэмдэглэжээ.

Лю Жие-И: Аюулгүйн Зөвлөлийн 2371-р тоот тогтоол олон  улсын хамтын нийгэмлэгээс Солонгосын хойгийн асуудалд хандаж буй байр суурь  гэдгийг харуулж байна. Тогтоолд гурван талын гол агуулга багтсан. Тухайлбал,  Нэгд, БНАСАУ цөмийн пуужингийн төлөвлөгөөнд чиглүүлэн улам хатуу хориг арга  хэмжээ авах. Хоёрт, эдийн засгийн үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, хүнс,  хүмүүнлэгийн тусламж зэрэг тогтоолд үл хориглосон үйл ажиллагаанд сөргөөр  нөлөөлөх зорилтгүй. Гуравт, зургаан талт хэлэлцээрийг эхлүүлэх, энх тайван,  дипломат харилцаа, улс төрийн аргаар асуудлыг зохицуулахыг уриалах зэрэг болно.  Мөн талууд хойгийн хурцадмал байдлыг намжаахын чухлыг онцолж, эдгээр нь Аюулгүйн  зөвлөлийн тогтоолын гол агуулга юм  гэжээ. 



Уртнасан.


Их уншсан

холбоотой мэдээ