​БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авахаар шийдэв

2017-08-06 17:02:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-д  холбогдсон 2371-р тогтоолыг санал нэгтэй зөвшөөрч, БНАСАУ 7-р сарын 4, 28-нд тив  алгассан баллистик пуужинг туршин хөөргөснийг хатуу зэмлэн, БНАСАУ цөмийн  зэвсэг, пуужингийн төлөвлөгөөгөө орхихыг шаардаж, улам чанга хориг арга хэмжээ  авахаар шийдсэн байна.

4-нд Америкаас Аюулгүйн зөвлөлд дэвшүүлсэн тогтоолын төслийг Аюулгүйн  зөвлөлийн 15 гишүүн санал нэгтэй зөвшөөрөв. Тус тогтоолын дагуу шинэ хориг арга  хэмжээний улмаас БНАСАУ-ын гадаад валютын орлого  жил бүр наанадаж 1 тэрбум  ам.доллараар багасах бөгөөд энэ нь гадаад валютын орлогын гурваны нэг хувь  орчмыг эзэлжээ. Шинэ хориг арга хэмжээ БНАСАУ-ын дөрвөн экспортын салбарт  холбогджээ. Тухайлбал: нүүрс, төмөр, төмрийн хүдэр, хар тугалга, хар тугалгын  хүдэр, далайн бүтээгдэхүүн зэрэг болно. Тус тогтоолд улс орнууд БНАСАУ-аас  шинээр ажиллах хүч авахыг хориглосон байна.

Тус тогтоолд БНАСАУ дахин цөмийн туршилт хийхгүй, баллистик техникийг  ашиглан шинэ пуужин хөөргөхгүй, цөмийн зэвсгийг бүх талаар, шалгаж болохуйц,  эргэж буцашгүй орхиж, одоогийн цөмийн зэвсгээ хаяж, баллистик пуужинтай  холбоотой бүх үйл ажиллагаагаа түр зогсоож, үй олноор хөнөөх зэвсгийн бүх  төлөвлөгөөгөө зогсоохыг БНАСАУ-аас шаарджээ. Зургаан талт хэлэлцээрийг дахин  эхлүүлж, энхийн арга замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгахыг тус  тогтоолд дахин нотоллоо. 

Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ