Хэлэлцээний таатай орчин бүрдүүлэхийг онцлов

2017-08-06 17:23:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд, АСЕАН-ны  орнуудын гадаад хэргийн сайд нар Филиппиний нийслэл Манилад мэдэгдэл гаргаж,  Солонгосын хойгийн байдал хурцдаж буйд нягт анхаарал хандуулж буйгаа  илэрхийлээд, хүлээцтэй байж, хэлэлцээ хийх таатай нөхцөл бүрдүүлэхийг талуудад  хандан уриалж, АСЕАН Солонгосын хойгийн асуудлаар бүтээлч үүрэг гүйцэтгэх  бэлтгэл ажлаа сайтар хийсэн хэмээн онцолжээ. 
АСЕАН-ны  орнуудын гадаад хэргийн сайд нар мөн өдрийн хурлын дараа Солонгосын хойгийн  асуудлаар хамтарсан мэдэгдэл нийтлэв. Мэдэгдэлд: АСЕАН-ны орнуудын гадаад  хэргийн сайд нар Солонгосын хойгийн байдал хурцдаж буйд нягт анхаарал хандуулж  байна. Эдгээр үйл ажиллагаа тус бүс нутаг, дэлхийн энх тайван, аюулгүй,  тогтвортой байдалд ноцтой заналхийлж байна. НҮБ-ын аюулгүй байдлын холбогдох  шийдвэрийн дагуу үүрэг хариуцлагаа бүх талаар хэрэгжүүлэхийг БНАСАУ-аас хатуу  шаардаж байна хэмээн тэмдэглэжээ.
АСЕАН-ы гадаад хэргийн сайд нарын уулзалт, АСЕАН болон Хятад,  Япон, БНСУ (10 + 3)-ын Гадаад хэргийн сайд нарын хурал, Зүүн Азийн дээд  хэмжээний уулзалтын Гадаад хэргийн сайд нарын хурал, АСЕАН-ны бүс нутгийн чуулга  уулзалт зэрэг цуврал арга хэмжээ 8-р сарын 2-8-нд Манилад болно. Үүнээс гадна,  АСЕАН байгуулагдсан 50 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээ  болно. 


     

Их уншсан

холбоотой мэдээ