Америкийн цэргийн онгоц Австралийн тэнгист осолдов

2017-08-06 17:38:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд Америкийн  цэргийн хэрэгцээний нэг нисэх онгоц  Австралийн ойролцоох тэнгист осолдож, 3  байлдагч алга болжээ. Одоо авран хайх ажил үргэлжилсээр байна гэж Америкийн  цэргийн тал мөн өдөр мэдэгдсэн байна. 
Америкийн тэнгисийн  явган цэргийн анги мөн өдөр гаргасан  мэдэгдэлдээ: Осол болох үеэр, онгоц Австралийн зүүн нутгийн тэнгист үүрэг гүйцэтгэж байсан юм. Онгоцонд 26 хүн  байсны 23-ыг аварсан гэжээ.
Осол болсон  MV-22-р онгоц нь нисэх  онгоц тээвэрлэгч хөлөг онгоцноос нисэн юм. Одоогоор хөлөг онгоц, нисэх онгоц  авран хайх ажлаа үргэлжлүүлж байгаа ба ослын шалтгааныг шалгаж  байна. Ренчинсоо 

 

Их уншсан

холбоотой мэдээ