Ван И Сергей Лавровтой уулзав

2017-08-07 10:00:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 8-р сарын 6-нд Манилад Хятадын ГХЯ-ны  сайд Ван И Зүүн Азийн хамтын ажиллагааны цуврал арга хэмжээ болох Гадаад  харилцааны сайд нарын хуралд оролцох үедээ Оросын Гадаад харилцааны сайд Сергей  Лавровтой уулзсан байна.

Ван И: Хятад, Орос маш сайн харилцаатай. Өмнөх сард Ши  Жиньпин даргын ОХУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болж, түүхэн чанартай үр  дүнд хүрсэн билээ. Улмаар, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,  олон улсын энх тайван, тогтвортой байдлыг ахиулах талаар санал нэгтэй байгаагаа уламжилсан юм. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч харилцан бие  биенээ гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгон үзэж, стратегийн итгэлцлээ  нэмэгдүүлэн, харилцан дэмжиж, бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр хоёр  тал тохирсон юм. Оросын талтай нягт хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний  энэ оны бусад уулзалтад сайтар бэлтгэж, БРИКС-ийн орнуудын хүрээн дэх хамтын  ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна  гэжээ.

Сергей Лавров Ван И-гийн хоёр орны харилцаанд өгсөн  эерэг үнэлгээг сайшааж, Орос, Хятад хоёр орны төрийн тэргүүний харилцаа нягт  бөгөөд сайн гэсэн байна.

Хоёр тал Солонгосын хойгийн өнөөгийн байдал, ялангуяа  Аюулгүйн зөвлөлөөс саяхан баталсан БНАСАУ-д холбогдох шийдвэрийн талаар санал  бодлоо гүнзгий солилцов. Орос, Хятад хоёр Солонгосын хойгийн асуудлаар яг  адилхан байр суурьтай гэж үзсэн бөгөөд цаашид ч нягт хэлхээ холбоо,  зохицуулалттай байхыг зөвшөөрсөн  байна.


Уртнасан.


Их уншсан

холбоотой мэдээ