Хятадын эдийн засаг өсөх нь бүс нутагт ашигтай

2017-08-07 15:43:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АСЕАН-ны улс орнуудын гадаад харилцааны  сайд нарын 6-нд нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд, АСЕАН-ны бүс нутаг дахь Хятад  улсын үүрэг нөлөө улам чухал болж байна. Хятад улсын эдийн засаг өсөн нэмэгдэх  нь АСЕАН-нд улам ашигтай байх болно гэж тэмдэглэжээ.

АСЕАН-ны гадаад харилцааны сайд нар 5-нд Филиппиний нийслэл Манилад  хуралдаж, 6-нд АСЕАН гадаад харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдлийг  нийтэлжээ. Уг мэдэгдэлд: АСЕАН ирээдүйд Хятад улстай улам өндөр зиндааны яриа  хэлцэл, харилцаа өрнүүлж, эдийн засгийн уялдааны түвшнийг нэмэгдүүлэн, 2020  гэхэд хоёр талт худалдаа, харилцан хөрөнгө оруулалтын хэмжээг тус тус 1 их  наяд ам.доллар, 150 тэрбум ам.долларт хүргэх хос зорилтыг биелүүлэхийг хүсэж  байна. Мөн Хятад АСЕАН-ны чөлөөт худалдааны хэлэлцээрийг чанаржуулан, бүх талаар  хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

2018 онд АСЕАН, Хятад стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн  ой тохиох ба 2018 оныг “Хятад, АСЕАН-ны инновацийн жил” болгохыг хүсэж байна.  Үүний зэрэгцээ “Хятад-АСЕАН-ны стратегийн түншийн харилцааны 2030 оны хэтийн  төлөв”-ийг тогтоож, хоёр талын харилцааны төлөвлөгөөг хамтдаа гаргана гэж  мэдэгдэлд дурджээ.

АСЕАН, Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал, агаарын  тээвэр, авилгатай тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг талаар хамтран  ажиллахыг хүсэж байна гэж мэдэгдэлд  тэмдэглэжээ.


Уртнасан.


Их уншсан

холбоотой мэдээ