Ван И Рекс Тиллерсонтой уулзав

2017-08-07 16:35:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 6-нд Манила  хотноо Хятадын ГХ-ийн сайд Ван И Зүүн Азийн хамтын ажиллагааны цуврал гадаад  хэргийн сайд нарын уулзалтад оролцох үедээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  Рекс Тиллерсонтой уулзлаа.

Ван И: 8-р сарын 1-нд таны ярьсан Хятадын бодлогын тухай ярианы  байр суурийг маш их таашаалаа. Хятад, Америкийн харилцаа одоогоор тогтвортой  хөгжиж байна. Гэхдээ зарим эмзэг асуудал оршиж байгаа нь үнэн юм. Үүнийг  зохистой шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.

Рекс Тиллерсон: Дэлхийн нэг дэх болон хоёр дахь том эдийн засгийн  цогцын хувьд, Хятад, Америк хоёр улс зөрчилдөхгүй байх нь хоёр орны ашиг  сонирхолд дэмжлэг үзүүлэхээр барахгүй дэлхийн энх тайванд ч чухал ач  холбогдолтой юм гэжээ. 

Хоёр тал Солонгосын  хойгийн болон Өмнөд Хятадын тэнгисийн  асуудлаар санал солилцлоо. 

Ван И: Хятад, АСЕАН-ы орнуудын хамтын хичээл зүтгэлээр Өмнөд Хятадын  тэнгисийн асуудал эергээр эргэж, тодорхой үр дүнд хүрлээ. Хятад, АСЕАН-ы  орнуудын бүс нутгийн тогтвортой хөгжлийн төлөө оруулсан хүчин зүтгэлийг  Америкийн тал хүндэтгэхийг хүсэж байна. Солонгосын хойгийн цөмийн асуудалд Хятад  улс ч шударга, хариуцлагатай байр сууриар хүчин зүтгэл гаргалаа. Байнга хориг  арга хэмжээ авах нь асуудлыг шийдвэрлэх гарц биш. Хятадын “хоёр талаас зогсоох”  санаачилгыг Америк анхааралдаа авахыг хүсэж байна гэжээ.  

Тэрээр: Америк улс дотоодын  хуульдаа дулдуйдан Хятадын компаниудад ганц талаас хориг арга хэмжээ авахыг  эсэргүүцнэ хэмээн онцоллоо. 




Их уншсан

холбоотой мэдээ