Ираны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол

2017-08-07 16:45:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-нд Ираны ерөнхийлөгчийн ордонд, Хятад улсын дарга  Ши Жиньпинna тусгай элч, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн  Ираны ерөнхийлөгч Хассан Руханитай уулзсан байна.

Уулзалтын үеэр, Хэ Лифэн бээр Ши Жиньпин даргын  ерөнхийлөгч Руханид дамжуулсан баярын мэндийг уламжлаад, Ираны талтай дээд  зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, “нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын  хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, өөр өөрийн ашиг сонирхлын  асуудалд харилцан туслалцан, олон улсын болон бүс нутгийн асуудлаар хэлхээ  холбоотой байж, Хятад Ираны бүх талын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг  байнга баяжуулахад Хятад улс бэлэн байна гэжээ. 

Рухани Ши  Жиньпин дарга тусгай элч томилон түүний тангараг өргөх ёслолд оролцуулж буйд талархал илэрхийлээд, Хэ Лифэнээр дамжуулан Ши Жиньпин даргад дотны мэндчилгээ,  сайн сайхны өрөөл дэвшүүлжээ. Рухани: Хоёр орны харилцааг Иран дээд хэмжээнд  чухалчилдаг, Хятад улсыг Ираны дипломат бодлогын тэргүүлэх чиглэл болгож,  Хятадын талтай “нэг бүс нэг зам” стратегийг харилцан холбож, хоёр орны олон  салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх талаар дээшлүүлж, хоёр орны ард  түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.

 5-нд Хэ Лифэн Ираны парламентад болсон Хассан Руханийн  ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцжээ. 




 


Их уншсан

холбоотой мэдээ