"Исламын улс"-ын чухал сууринг эзлэв

2017-08-07 16:53:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Исламын улс"-ын чухал сууринг  эзлэв

6-нд Сирийн хэвлэлийн  мэдээлснээр, Хомс муж дахь хэт даврагч "Исламын улс" бүлэглэлийн эцсийн чухал  суурин Сухнех хотыг 5-нд Сирийн засгийн газрын арми эзэлсэн  байна.

Сирийн Мэдээ агентлаг цэргийн талын мэдээнээс эшилж тэмдэглэхдээ,  Сухнех хотыг эгүүлэн авсны дараа, засгийн газрын арми цөлийн гүн рүү зугтсан  "Исламын улс" бүлэглэлд үргэлжлэн цохилт өгсөн гэжээ. Цэргийн талаас  мэдэгдэхдээ, "Исламын улс"  бүлэглэлийн олон толгойлогчийг устгаж, зэвсэг  тоноглолыг нь сүйтгэсний дараа, тэдний бодит хүчин ихээр буурсан  гэжээ.

5-нд Сирийн засгийн газрын арми Сухнех хотыг гурван  чиглэлээр бүсэлснээр, засгийн газрын армийн довтолгоотой тулгарч, "Исламын улс"  бүлэглэл сөрөг довтолгоо хийхээр оролдсон боловч ялагдсан  байна. 



Их уншсан

холбоотой мэдээ