Хэвийн яриа хэлцлийг сэргээж болно гэв

2017-08-07 16:57:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хэвийн яриа хэлцлийг сэргээж болно  гэв

6-нд Филиппиний нийслэл Манилад  ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров: Хэрэв АНУ "сөргөлдөх байр сууриа  орхивол", Орос, Америкийн хэвийн яриа хэлцлийг сэргээх талаар ОХУ бэлтгэх болно  гэжээ.

6-нд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсонтой хоёр талт хэлэлцээр  хийх үедээ ингэж хэлсэн юм. Одоо тэд Манилад Зүүн Азийн хамтын ажиллагааны  Гадаад харилцааны сайд нарын цуврал хуралд оролцож байгаа  ажээ.

Хэлэлцээрийн дараа, Сергей Лавров хэвлэлд хандан хэлэхдээ:  Би Тиллерсонтой удаан ярилцсан. Америкийн талын хориг арга хэмжээг Оросын тал  хэрхэн эсэргүүцэж буйг Тиллерсон ойлгохыг хүссэн. Оросын тал энэ тухай тайлбар  хийсэн гэжээ. Сергей Лавров хэлэхдээ: Америктай хэвийн яриа хэлцлээ сэргээх  тухай Москва нэгэнт бэлтгээд байгаа. Гэвч эн тэргүүнд Вашингтон "сөргөлдөх байр  сууриа орхих" шаардлагатай  гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ