ӨМӨЗО-ны 70-н жилийн хөгжил

2017-08-07 16:58:11
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Оросын эрдэмтэд Синьхуа агентлагт ярилцлага  өгөх үедээ: ӨМӨЗО-ны 70-н жилийн хөгжлийн замнал гайхмаар амжилтад хүрсэн. Энэ  бол Хятадын үндэстнүүдийн бодлогын агуу их ололт амжилтын биелэл, “нэг бүс нэг  зам” бүтээн байгуулалт өөртөө засах орныг хөгжлийн шинэ хүчээр сэлбэх болно  хэмээн онцолжээ. 
"70 жилийн турш,  ӨМӨЗО үндэстэн дамнасан хэлбэрээр асар их хөгжсөн” гэж ОХУ-ын Ардын найрамдлын  их сургуулийн профессор Taфф Петровский хэлсэн байна. 
Өвөр Монгол өргөн уудам газар нутагтай, ашигт малтмал ихтэй, 70  жилийн турш ер бусын хөгжлийн замналыг туулж ирсэн юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд  эдийн засгийн өсөлт Хятадын мужуудын дундаж түвшнээс илүү гарсан гэж тэрээр  онцолжээ.

Өвөр Монгол олон үндэстэн ястантай. Өдгөө 55 үндэстэн  амьдарч байгаа бөгөөд 25 сая 110 мянга гаруй хүн амаас 5 сая 510 мянган үндэсний  цөөнх байна. Үүний 4 сая 620 мянга нь монгол Монгол үндэстэн юм.  


  


Их уншсан

холбоотой мэдээ