Гадаад харилцааны сайд нарын хурал болов

2017-08-07 17:06:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


8-р сарын 7-нд Манила хотноо  Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, АСЕАН хийгээд Хятад Япон БНСУ(10+3)-ын Гадаад  харилцааны сайд нарын хуралд оролцов.

Ван И: Ноднингоос хойш,  талуудын идэвхтэй дэмжлэгээр 10+3 бодит хамтын ажиллагаанд шинэ ахиц гарав. 10+3  хамтын ажиллагаа эхэлсэн 20 жилийн ой энэ онд тохиож байна. 20 жилийн турш, 10+3  хамтын ажиллагаа банк санхүүгийн хоёр хямралыг туулж, Зүүн Азийн хамтын  ажиллагааны гол суваг болсон бөгөөд улам бүр хөгжин, Азийн бүс нутгийн  механизмээр хамгийн боловсронгуй, хамгийн илэрхий үр дүнтэй хамтын ажиллагааны  механизмуудын нэг болж, Зүүн Азийн орнуудын яриа хэлцэл, хамтын ажиллагааг  урагшлуулж, бүс нутгийн хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр орууллаа. Анхны  итгэлээ марталгүйгээр баримталбал, хэзээд амжилтад хүрдэг. 10+3 хамтын  ажиллагааны 20 жилийн хөгжлийн явцаас гурван чухал зүйл олж болох юм. Энэ  нь нэгд, механизмын бүтээн байгуулалтыг боловсронгуй болгохыг баталгаажуулах.  Хоёрт, бодит хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хөдөлгөгч хүч юм. Гуравт, бүс  нутгийн интеграцийг ахиулах нь чиглэл юм зэрэг болно гэжээ.   
          

Их уншсан

холбоотой мэдээ