​Гадаад руу шилжүүлсэн авилгын мөнгийг амжилттай буцаан авч байна

2017-08-07 18:40:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


7-р сарын 31-нд “Баривчлахаар мэдэгдсэн 100 хүн”-ий нэг, Америк  руу оргон зайлж, 19 жил нуугдсан Хуан Хуныг эх оронд нь авчирч, ял хүлээлгэлээ.  Ийнхүү “Баривчлахаар мэдэгдсэн 100 хүн”-нээс 43-ыг нь баривчилжээ.  

Иймэрхүү хүмүүсийг баривчлах зорилготой “Тэнгэрийн сүлжээ” хэмээх үйл  ажиллагаагаар дамжин, 70 гаруй улс орон, бүс нутгаас 908 хүнийг буцаан авчирсан  ба үүнээс гадаад руу оргон зайлсан төрийн албаны 122 хүн, авилгын 2 тэрбум 312  сая юанийн мөнгийг эргүүлэн авсан хэмээн Гадаад руу оргон зайлсан хүмүүсийг  баривчлах ажлын албанд ажиллаж байсан, Төвийн сахилга бат шалгах хорооны Олон  улсын хамтын ажиллагааны газрын дарга Лю Жяньчао хэлж  байлаа. 

Сарантуяа 


Их уншсан

холбоотой мэдээ