Юй Жүншэн ӨМӨЗО-ны үзэсгэлэнгийн ордонтой танилцав

2017-08-08 16:07:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Юй Жүншэн ӨМӨЗО-ны үзэсгэлэнгийн  ордонтой танилцав

7-нд, ХКН-ын төв хорооны улс  төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга, Төв  засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Юй Жүншэн тэргүүтэй төлөөлөгчид Өвөр  Монголын үзэсгэлэнгийн ордонд очиж, “эв санаа нэгтэй, харилцан туслалцсан- ӨМӨЗО  байгуулагдсаны 70 жилийн ойн үзэсгэлэнтэй” танилцжээ.  

Үзэсгэлэнд Намын төв  хорооны ӨМӨЗО-нд тавьсан анхаарлаар эхлэл болгож, “Хувьсгалт байдал: Хятадын  үндэстэний цөөнхийн анхны өөртөө засах орныг байгуулъя”, "Хатуужилтай үйлс:  Үндэстний өөртөө засах орны судалгаа, практик”, “Далбааг өндөрт өргөе: Өөрчлөлт  нээлттэй орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ байдлыг бий болъё”, “Боломжийг  ашиглаж: Шинэ зуун, шинэ цаг үе, шинэ хөгжлийг биелүүлье”, “Эв санаа нэгтэй,  харилцан туслалцсан: Эх орны умардын хил хаягаар нутгаа улам өнгө жавхаатай  болгоё” зэрэг 5 бүлгээс бүрдэж, сурвалж бичиг, бодит зүйлс, фото зураг, загвар  зэрэг мультимедиа хэлбэрээр, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн турш, ХКН-ын  удирдлага, намын үндэстний өөртөө засах орны бодлогын удирдлага дор, тал нутгийн  хөвгүүд охид эв санаа нэгтэй, харилцан туслалцан, хамт тэмцэж ирсэн түүхэн ололт  амжилтыг бүх талаар харуулжээ. 

Энэ удаагийн үзэсгэлэн  ӨМӨЗО-ны сүүлийн жилүүдийн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэл, үндэстний эв  нэгдлийн дэвшил, ядуурлаас ангижрах, экологийн аюулгүй байдал зэрэг ололт  амжилтын шинэ үр дүнг үзүүлсэн байна. 



Их уншсан

холбоотой мэдээ