​ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэв

2017-08-09 00:11:56
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэв

Хятадын умард нутагт орших ӨМ 8-ны өдөр өөртөө засах орон  байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Төвийн  төлөөлөгчдийн ахлагч, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны  гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн: ӨМӨЗО байгуулагдсан нь Хятад улсад  өөртөө засах орны системийг хэрэгжүүлсэн амжилттай үлгэр жишээ боллоо. Энэ  системийг үргэлжлэн баримталж, улам боловсронгуй болгон, олон үндэстний хэлхээ  холбоо, солилцоог уялдуулан, ӨМ-ын эдийн засгийн хөгжил, экологийн соёл иргэншил  болон иргэдийн амьжиргааг сайжруулах талд улам шинэ хуудас сөхөх ёстой гэж  онцолжээ.

Мөн өдрийн 16 цагт, ойн баярыг ӨМ-ын үндэсний цөөнхийн соёл спортын  төвд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрөв. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны  гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Төвийн төлөөлөгчдийн дэд ахлагч Лю  Яньдүн ХКН-ын төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн БХХ,  Цэргийн төв зөвлөлийн баярын захидлыг уншлаа. Баярын захидалд ӨМӨЗО-ны 70 жилийн  турших ололт амжилтыг өндрөөр үнэлжээ.

Тэрээр: 70 жилийн турш, ялангуяа өөрчлөлт хийж, нээлттэй байлгаснаас  хойш, ӨМ цоо шинэ өөрчлөлттэй болсон. Үндэстний өөртөө засах систем улмаар  боловсронгуй болж, үндэстний эв санаа нэгдэн, эдийн засгийн хүчин чадал хурдтай  дээшилж, иргэдийн амьдралын түвшин сайжирч, экологийн орчныг үр ашигтай  хамгаалсан юм. Өнөөдрийн ӨМ ажил үйлс өөдлөн хөгжиж, ард иргэд санаа нэгдэн,  итгэл дүүрэн урагшилж байна гэжээ.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэв

1947 онд ӨМӨЗО байгуулагдаж, Хятад улс дахь мужийн зэрэглэлийн анхны  өөртөө засах орон болсон юм. 1 сая 183 мянган хавтгай дөрвөлжин километр  талбайтай, нийт Хятадын газар нутгийн 12.3 хувийг эзэлдэг, монгол, хань, манж  зэргийн 55 үндэстний ард иргэд оршин амьдардаг.

8-ны өдрийн ойн баяраар, Төвийн төлөөлөгчдийн ахлагч Юй Жэншэн үг  хэлж, үндэстний өөртөө засах систем бол Хятад улсын үндсэн улс төрийн систем мөн  бөгөөд үндэстний асуудлыг шийдвэрлэх Хятадын онцлог бүхий зөв замналын чухал  агуулга, системийн баталгаа юм. ӨМ энэ системийн чухал үүргийг цаашид улам сайн  гүйцэтгэж, олон үндэстний ард иргэдийн үндсэн ашиг сонирхлыг сайтар хамгаалах  ёстой гэж онцолжээ.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэв

Юй Жэншэн: “Зөв чиглэлийг  баримтлан, өөртөө засахыг үндэстэн, бүс нутгийн тал бүрийн хүчин зүйлтэй улам  сайн уялдуулж, улс орны нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад  үндэстний орны өөртөө засах тогтолцоог улам сайн хэрэгжүүлэн, үндэстнүүдийн эрх  тэгш эв найрамдалтай байх, үндэстний орныг хөгжүүлэх, Хятадын үндэстнүүдийн эв  санааны нэгдлийг улам бататгах талаар чухал үүрэг гүйцэтгэх  ёстой” гэжээ.

Юй Жэншэн: “Бохирдолгүй хөгжлийг  баримталж, эх баялгийг хэмнэн, орчил эдийн засгийг хөгжүүлж, Бээжин, Тяньжиний  элсэн шуургын эх үүсвэрийг арилгах ажлыг сайтар хийж, баруун хойд, умард, зүүн  хойдын халхавч ойн бүсийн байгуулалт, тариалангийн талбайд мод тарих, малыг  хашаалан, бэлчээрийг сэргээх зэрэг чухал төслүүдийг хэрэгжүүлэн, экологи байгаль  орчны чанар түвшинг дээшлүүлэн, умард нутгийн аюулгүйн хамгаалалтыг сайтар  бүтээн байгуулах хэрэгтэй. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт, Бээжин,  Тяньжинь, Хэбэйн зохицонгуй хөгжлийн стратегид нааштай нэгдэж, бүх талаар  нээлттэй хөгжих шинэ байдлыг хурдацтай бүрдүүлж, Хятад улсын умард зүгт нээлттэй  байлгах чухал сууринг байгуулах хэрэгтэй” хэмээн  онцоллоо.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэв


Мөн өдөр ӨМ-ын үндэстнүүдийн олон салбарын 12 мянга гаруй төлөөлөл  ойн баярт оролцжээ. Түүний дараа жагсаал орж ирсэн юм. Шилийн хотын Би Хунтао  сэтгүүлчид ярилцлага өгч, 1987 оноос хойш, ӨЗО байгуулагдсаны 4 удаагийн ойн  баярт биечлэн оролцон, өлгий нутгийнхаа хөгжил дэвшлийг хараад омогшин бахархаж  байна гэж байлаа.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэв

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэв

Ойн баярын дараа буюу 9-ний өдрөөс төвийн төлөөлөгчид 4 хэсэгт  хуваагдаж, ӨМӨЗО-ны аймаг хотуудын ажил байдалтай танилцана. Цогзолмаа,  Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ