Төв санхүүгээс 180 сая юань тохируулж гамшгаас тусалж байна

2017-08-11 10:00:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Сычуань муж,   Шиньжяны Уйгарын өөртөө засах оронд газар хөдөлж, уулын хөрс нурсан гамшиг   болсонтой холбогдуулж төв санхүүгээс 180 сая юань төсөвлөн тус хоёр газрын газар   хөдлөлтийн гамшигтай тэмцэх ажилд ашиглуулсан байна.

Эх сурвалжаас   үзвэл, Шиньжяны газар хөдлөлтийн бүсэд аврах ажилд туслах ажлыг сайн хийхийн   төлөө 10-нд төв санхүүгээс байгалийн гамшигтай тэмцэх нөхөн олговор 80 сая юань   төсөвлөж, гамшгийн бүсийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж, амьдралд нь туслан   нурсан орон сууцыг нь сэргээн босгоход зарцуулах юм.

Үүнээс өмнө   Хятадын сангийн яам, иргэний яам Сычуаньд төв санхүүгийн байгалийн гамшигтай   тэмцэх нөхөн олговор 100 сая юань төсөвлөж, Сычуаний Жиү Зайгөүгийн 7.0 баллын   газар хөдлөлт, Лян Шань жөүгийн Пүгэ шяний уулын хөрс нурсан гамшигт өртсөн   бүсийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх тохинуулах, нурсан байшинг нь босгох зэрэг   ажилд зарцуулж, гамшигт өртсөн ардын амьдралын үндсэн баталгааг хангахад тусалж   байна.


 


Их уншсан

холбоотой мэдээ