БНСУ-ын олон нийтийн байгууллагууд ТНААД-ыг эсэргүүцэж байна

2017-08-11 10:04:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНСУ-ын Сен Жу, Ким Чон хотын иргэд болон ТНААД системийг эсэргүүцэгч олон нийтийн байгууллага 10-нд Сен Жу мужийн ТНААД систем байрлуулж байгаа газрын ойролцоо жагсаж, БНСУ-ын засгийн газар мөн өдөр хийхээр товлоод байсан ТНААД системийн баазын электрон магнитын шалгалтыг эсэргүүцэн жагслаа. Орон нутгийн иргэд олон нийтийн байгууллагын хатуу эсэргүүцлүүдтэй тулгарч энэ шалгалтыг хийж чадаагүй байна.

Эсэргүүцэгчид хэлэхдээ: БНСУ-ын засгийн газрын хийх гэж байгаа электрон магнитын шалгалт бол бага хэлбэрийн экологийн орчны үнэлгээг хууль ёсны болгох зорилготой учраас бид эрс эсэргүүцэж байна. ТНААД систем байрлуулах нь хор хөнөөлтэй болохоос биш ямар ч ашиггүй юм. Энх тайванд дуртай БНСУ-ын иргэд тус системийг байрлуулахыг эсэргүүцэх үүрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/


Их уншсан

холбоотой мэдээ