Хятадын тал Америкийн талтай хатуу чанга харилцаж байна

2017-08-11 10:15:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын тал Америкийн талтай хатуу чанга харилцаж байна

10-нд Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан, мөн өдөр Америк цэргийн Мекайн пуужинт сөнөөгч хөлөг онгоц Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын Наньша олтригийн арлын ойролцоох тэнгист орсон байна. Хятадын тал үүнд дургүйцэж, Америкийн талтай хатуу чанга харилцаж байна гэжээ.

Тэрээр: Хятад улс Наньша олтриг, түүний эргэн тойрны тэнгист маргашгүй бүрэн эрхтэй. Америкийн хөлөг онгоцны энэ үйлдэл Хятадын хууль, олон улсын хуулийг зөрчиж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг ноцтой хохироож, хоёр талын өмнө фронт дахь хүмүүсийн амь насны аюулгүй байдлыг хохироосон байна. Хятадын тал үүнд ихэд дургүйцэж, Америкийн талтай хатуу чанга харилцаж байна гэжээ.

Тэрээр: Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, далай тэнгисийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах шийдвэр зориг хувиршгүй юм. Америкийн талын энэ өдөөн хатгалга Хятадын талыг батлан хамгаалах хүчээ улам сайжруулахыг шаардаж байна гэжээ.

Гэн Шуан: Америкийн тал Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хүндэтгэж, бүс нутгийн орнуудын Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хамтдаа хичээж байгааг хүндэтгэн, бүтээлч үүрэг гүйцэтгэж, хоёр орны, бүс нутгийн тогтвортой байдалд дахин харшлахгүй байхыг Хятадын тал шаардаж байна гэжээ.
 




Их уншсан

холбоотой мэдээ