"Исламын улс"-ын 11 зэвсэгт этгээдийг устгажээ

Д.Хүчитбаатар 2017-08-11 10:46:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нөөс эхлэн Аль-Анбар мужийн баруун хэсэгт хоёр хоногийн хугацаатай  цэрэг дайны үйл ажиллагаа явуулж, "Исламын улс" бүлэглэлийн 11 зэвсэгт этгээдийг  устгасан тухай Иракийн засгийн газрын арми 10-нд мэдэгджээ.

Мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлд, засгийн газрын арми болон Суннитийн  бүлгийн зэвсэгт хүчин Аана, Рава суурингийн ойролцоох цөлийн бүсийг хоёр талаас  нь бүслэн довтолж, хоёр суурингаас 3 км зайд хүрсэн байна. Хоёр хоногийн цэрэг  дайны үйл ажиллагааны явцад "Исламын улс" бүлэглэлийн 11 зэвсэгт этгээд, тэсрэх  бөмбөгийн нэг үйлдвэрийг устгаж, 22 тэсрэх төхөөрөмжийг идэвхгүй болгожээ. Мөн  "Исламын улс" бүлэглэлийн хоёр этгээдийг баривчилсан  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ