Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх ёстой

2017-08-11 15:38:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх  ёстой

Америкийн тал Солонгосын хойгийн цөмийн асуудлыг  дипломат аргаар шийдвэрлэхийг зорьж байгаа хэмээн Америкийн БХЯ-ны сайд Жеймс  Матис 10-нд онцолсон байна.

Жеймс Матис 10-нд хэвлэлд ярилцлага өгөх үедээ:  Америкийн тал Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг  зорьж байгаа бөгөөд энэ талын ажил нэлээд ахицтай байгаа. Тус хойгт дайн гарвал  аюул гамшиг болно гэжээ.

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Солонгосын  талаар хатуу байр суурь илэрхийлж байсантай холбогдуулан Жеймс Матис хэлэхдээ:  Ерөнхийлөгч маань Солонгосын хойгийн асуудалд сэтгэл түгшихдээ хатуу байр  суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм. Тэрээр энэ асуудлыг дипломат аргаар  шийдвэрлэхийг зорьж байна гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ