​Уншигчийн сонгосон номын тооцоог номын сан хийж байна

2017-08-11 15:49:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 10-нд 2017 оны өмнөд нутгийн номын үзэсгэлэн  яармаг нээлтээ хийжээ. Гуанжөүгийн хамгийн том номын үзэсгэлэн яармагийн үеэр,  Гуанжөүгийн хүүхдийн номын сангаас анх санаачлан зохиосон “Та сонирхсон номоо  сонговол, бид тооцоо хийж, даруй зээлүүлж өгнө” хэмээх номын үйлчилгээг энэ жил  үргэлжлэн үзүүлжээ. Үүний улмаас уншигч сохор зоос зарцуулахгүйгээр сонирхсон  номоо “Зээлж авах” боломжтой боллоо.

Уншигчийн сонгосон номын тооцоог номын сан хийж байна

Эх сурвалжийн мэдээлснээр, тус номын сангийн уншигчийн үнэмлэхтэй  иргэд номын үзэсгэлэн яармагийн үеэр, “Гуандүний Шиньхуа корпорацын ХХК",  “Гуанжөүгийн номын дэлгүүр” -т сурах бичигтэй холбоотой буюу гар урлал, толь  бичгээс бусад сонирхсон номоо сонгоод, хажууд нь байгаа үйлчилгээний газарт  бүртгүүлж, зээлж аваад уншиж болно. Нэг уншигчийн үнэмлэхээр 15 ном зээлж болно.  Номын үзэсгэлэн, яармагийн үеэр иргэд ном зээлэх үнэмлэх авч, ном зээлэх,  буцаах, зээлсэн хугацаагаа сунгах зэргийг гүйцэтгэж болно.

Мөн өдөр Гуанжөүгийн хүүхдийн номын сан “2015-2016 онд ном сонгож  худалдан авсан, ашигласан байдлыг судалсан тайлан” гаргаж, өнгөрсөн жилийн номын  баярын үеэр, уншигч 37 мянган ном зээлсэн бөгөөд 95.1 хувийг нь тогтсон  хугацаандаа буцаасан гэжээ. Энэ жилийн 7-р сарын байдлаар, уншигчдын сонгосон  номыг давхацсан тоогоор 254 мянган удаа зээлж, ашигласан хэмжээ нь 681.52 хувьд  хүрчээ. Номыг уншигчдад зээлүүлсний улмаас ашигласан хэмжээ сайн, эрэлт  хэрэгцээг хангаж, уншигчийн итгэлийг олсон учраас цаашид энэ аргыг хэрэгжүүлэх  боломж ихтэй гэж тайланд дүгнэжээ.

Энэ жилийн номын үзэсгэлэн яармагийн үеэр Гуанжөүгийн номын сан,  Гуандүн мужийн номын сан ч уншигчдад хандан ийм арга хэмжээг зохиож байна.  Сарантуяа
 


Их уншсан

холбоотой мэдээ