Шинжлэх ухааны объекттой алсаас нууцаар холбоо барих боломжтой боллоо

2017-08-11 16:52:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинжлэх ухааны объекттой алсаас  нууцаар холбоо барих боломжтой боллоо

8-р сарын 10-нд Хятадын шинжлэх  ухаан технологийн их сургуулийн профессор Пань Жяньвэйгийн удирдсан ШУА-ийн  судалгааны нэгдсэн баг, Мө Зигийн нэрэмжит Квантын хиймэл дагуулаар дэлхийд анх  удаа хиймэл дагуулаас газар хүрэх, газраас хиймэл дагуул хүрэх холбоог нууцлах  туршилтыг амжилттай хийлээ. Энэ хоёр бүтээл Бээжингийн цагаар 10-нд Шинжлэх  ухаан технологийн “Натурал” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Улмаар Хятад улс Шинжлэх  ухааны объекттой алсаас нууцаар холбоо барих боломж нээгдэж байгаа юм.  

Туршилтын Мө Зи хиймэл дагуулыг өнгөрсөн  оны 8-р сарын 16-нд хөөргөж, тус хиймэл дагуул энэ оны 1-р сарын 18-наас албан  ёсоор шинжлэх ухааны туршилт хийж эхэлсэн юм. Эх сурвалжаас үзвэл, Мө Зи дагуул  хоёр төрлийн зорилт биелүүлжээ. Нэгд, квантын нууцлах түлхүүр хийсэн. Квантын  хэлбэрээр харьцангуй алсад байгаа хэрэглэгчдэд нууцалсан хамт хэрэглэх түлхүүр  дамжуулж, хүмүүс уг түлхүүрийг дахин хэрэглэх үед түлхүүр дахин нууцлах  боломжтой болсон. Нөгөө нь квантыг үл үзэгдэх байдалд оруулж, квантын  барьцалдаанаар бодисын үл мэдэх квантыг алсад оновчтой хүргэн, түүнд тээгдсэн  мэдээллийг хүргэх боломж нээгдлээ. Ингэснээр бодисыг өөрийг нь тээвэрлэх  шаардлагагүй болж байгаа юм. 

Квантын  шинжлэх ухааны туршилтын дагуулын ахлагч судлаач Пань Жяньвийгийн  танилцуулснаар: Энэ оны 6-р сард “Мө Зи” квантын холбооны дагуул дэлхийд анх  удаа мянган км-ын зэрэглэлийн хиймэл дагуулаас газар хүрэх, газраас хиймэл  дагуул хүрэх хоёр чиглэлийн квантын барьцалдааг салгах, квантын хүчийг шалгах  туршилт хийж амжилтад хүрч, шинжлэх ухааны зорилтыг биелүүлснийг тооцвол “Мө Зи”  квантын холбооны дагуул урьдчилан төлөвлөсөн гурван зорилтоо бүрэн дүүрэн  биелүүллээ. 

Бид  их баяртай байна. Бид хоёр жилийн хугацаа зарцуулна гэж төлөвлөж байсан чинь  туршилтаа маш түргэн дуусгалаа. Ганц жилийн хугацаа зарцуулсан шүү гэжээ.

Пань Жяньвий  танилцуулж хэлэхдээ: Одоо Хятад улс Австри, Герман, Итали зэрэг оронтой хамтран судалгаа хийж байна. Иймээс Хятадын квантын дагуул судлан хөгжүүлэх хэсэг ирэх  сараас Европ, Азийн тив дамнасан нууц түлхүүрийг түгээх боломжийг судална. Энэ  нь судалгааны хүрээнд хийж буй төлөвлөгөө юм. Хэрэглээний салбарын судалгааг ч  цаашид хийх болно гэжээ.

"Хэрэглээний салбарт квантын хиймэл дагуулын судалгааны баг Хятадын  олон салбар олон байгууллагатай хэлэлцээ хийж, энэ технологийг хөлөг онгоц далай  тэнгист аялах, Хятадаас гадаадад суугаа байгууллага зэрэг хөдөлгөөнт үйл  ажиллагаа явууулдаг байгууллагад ашиглаж, хөдөлгөөнт зүйлстэй алсын зайд квантын  холбоо тогтоож чадах эсэхийг туршихыг хүссэн юм. ”

Пань Жяньвэй: "Мө Зи" бол дэлхийн бөмбөрцгөөс 500 км зайтай тойрог  дахь нам дор тойрог замын хиймэл дагуул юм. Ганц хиймэл дагуул дэлхийг шууд  хамарч чадахгүй учраас нууцыг хамгаалах квантын мэдээл холбооны технологийг  хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд квантын хиймэл дагуулыг өдрөөр алсад дамжуулах  технологийг эзэмшиж, 24 цагт мэдээлэл дамжуулан, олон хиймэл дагуулын сүлжээний  арга хэлбэрээр, тэнгэр газрыг холбох дэлхий дахины квантын мэдээлэл холбооны  сүлжээг бүрдүүлэх шаардлагатай. Улсаас квантын олон хиймэл дагуул хөөргөхийг  дэмжвэл 2030 он гэхэд дэлхий даяар өргөн хэрэглээний квантын мэдээлэл холбооны  сүлжээ бүрдүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ