Газар хөдөлсөн бүсээс 70 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

2017-08-11 17:09:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


10-ныг хүртэл Сычуань мужийн Жю Жайгөүгийн газар хөдлөлтийн улмаас 20 хүн амиа алдаж, 431 хүн шархадлаа. Газар хөдөлсөн бүсээс 70 мянган хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлээд байна. Өдгөө гамшгийн бүсэд сураг тасарсан хүмүүсийг эрж хайх ажил эрчимтэй явагдаж байна.

Сычуань мужийн намын хорооны байнгын гишүүн, хөдөө аж ахуй ажил хариуцсан комиссын эрхлэгч, газар хөдлөлтийн гамшгаас аврах командлалын газрын дэд командлагч Чүмү Шиха хэлэхдээ: Өдгөө гамшгийн бүсийн 17 шян сууринд иргэдийг байршуулах 249 цэг гаргаж, 23 мянга 477 хүнийг түр суулгаж, тэднийг төвлөрсөн хангамжид хамруулж, амьжиргааг нь баталгаажуулж байна. Өдгөө гамшгаас аврах, иргэдийн өдөр тутмын өргөн хэрэглээний барааны хангалт хэвийн байна гэжээ. /Баатар орчуулав/


Их уншсан

холбоотой мэдээ